info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах

Үндсэн жолооны сургалт “В” ангилал

Хэрэв та Монгол улсад тээврийн хэрэгсэл жолоодох хүсэлтэй байгаа бол таньд жолооны үнэмлэхзаавал байх ёстой. Жолооны үнэмлэх нь дотроо А, B, C, D, E, M гэсэн ангиллуудтай бөгөөд хамгийн түгээмэл ангилал бол В ангилал юм. Б ангилал нь жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин барихыг зөвшөөрдөг. Мөн та В ангилалд машин барихын тулд 18 нас хүрсэн байх ёстой бөгөөд хамгийн чухал нь жолоочийн эрүүл мэндийн үзлэгт тэнцэж хараагаа шалгуулсан байх хэрэгтэй.

Тээврийн хэрэгслийн В ангилалд жолооч болохын тулд та үндсэн 2 сарын сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж, ЗЦГ-ын мэргэжлийн шалгалтыг замын хөдөлгөөний хууль дүрэм болон автодромын жолоодлогоор өгч тэнцсэн байх ёстой. Дромын шалгалтандаа тэнцсэн сонсогч хот суурингийн доторх жолодлогын шалгалтыг өгдөг. Хэрэв та хотын жолоондоо тэнцсэн тохиолдолд В ангиллын жолооны үнэмлэхээ авдаг. Суралцагч та манайд бүртгүүлсэнээр “Авто сургуулийн дамжааны суралцагчтай хийх гэрээ”-г 2,5 сарын хугацаатай байгуулснаар албан ёсны сургалт эхлэнэ.

 

Таны сургалтын хугацаанд жолоодлогын дадлагыг нэг багш,ЗХХД-ийн хичээлийг нэг багш удирдах ба сургалтын менежер таны дотны зөвлөх байж сургалтын цагийг таны сонгосон цаг хугацаанд тохируулан сургалтыг удирдна. Таны ажилын цаг завыг хэмнэн манай сургуулиас танхимын дүрмийн хичээлийг онлайнаар сурах боломжийг танд олгож байна. ЗХХД-н хичээлийг 4 удаа танхимын багшаар болон онлайнаар судалсны дараа жолоодлогын дадлагын хичээл эхлэнэ. 2013 оны эхний хагас жилд авто машин жолоодох бодит нөхцөл байдлыг сургалтын танхимд нь бүрдүүлж,өнөөгийн олон улсын сургалтын стандартад нийцсэн авто тренажёрыг ашиглаж эхлээд байна.Замын түгжрэл ихэссэн өнөөгийн нөхцөл байдалд сургалтын танхим дотроо жолоодлогын дадлага хийх нь цаг зав,зардал хэмнэсэн үр дүнтэй сургалт болж байгаа юм.

Жолооны дадлагын хичээл дараах хувиарын дагуу явагдана. Өглөөний ээлж: 7хоногийн өдөр бүр 09 00 -13 00 цагт Өдрийн ээлж: 7хоногийн өдөр бүр 13 30 -17 30 цагт Мөн жолоодлогын дадлага хийгээгүй цаг хугацаандаа танхимдаа ирж автотренажёр дээр жолооны дадлагыг хийх бүрэн боломжтой. Та бүхнийг: - Орчин үеийн сургалтын тохилог орчин,дэвшилтэд технологи - Чин сэтгэлтэй,хариуцлагатай чадварлаг,найрсаг багш ажилчид угтан авч таныг сэтгэл ханамжтай,чадварлаг жолооч болгохоор маанай хамт олон шамдан ажиллах болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
  • Цусны бүлгээ мэдэж байх
  • Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.
×