info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах

Ангилал ахиулах жолооны сургалт

Механикжсан тээврийн хэрэгслийг бүх жин, бүтэц, зохион байгууллалтаас нь хамааруулж A B C D E М /механизм/ гэж ангилж түүнд тохирсон жолоодох эрхийн үнэмлэх олгоно.

  • А- ангилал- мотоциклийн ангилал. Өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй 2, 3, 4 дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл.
  • В- ангилал - жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай суудлын авто машин, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй ачааны автомашин, 750 кг-аас ихгүй бүх жинтэй чиргүүлтэй байж болно.
  • С- ангилал - бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин 5000 кг-аас ихгүй бүх жинтэй чиргүүлтэй байж болно
  • D- ангилал - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автомашин. Бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй.
  • Е- ангилал - B, D ангилалын автомашинууд 750 кг-аас их бүх жинтэй чиргүүлтэй, С ангилалын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн. Ер нь “Е” ангилал чиргүүлийн ангилал юм.
  • М /механизм/ ангилал - бүх төрлийн трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл, ажлын тогог төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.
  • D- ангилалын тээврийн хэрэгслийг 21 наснаас дээш бусад ангилалын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны, Унадаг дугуйг 14-өөс дээш, мопед (моторт дугуй)-г 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцодог.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
  • Цусны бүлгээ мэдэж байх
  • Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.
×