info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах

ОЛОН УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ

1. Бүрдүүлэх материал:

  • Монголын буюу өөр улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхний хуулбар 1 хувь
  • Фото зураг /3х4 –н хэмжээтэй/ 2 хувь
  • Монголын иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь
  • Хувийн мэдээлэл: Биеийн өндөр, нүдний өнгө, цусны бүлэг

2. Олгох хугацаа

ОУЖҮ – нь авах захиалга өгснөөс хойш 14 -20 хоногийн дотор олгоно. Та бүхэнд сануулахад гадаад харилцаа эрчимтэй хөгжиж буй өнөө үед гадаад руу зорчиж, сурч ажиллаж ажил бизнесээ амжуулж, амрах зуучлахад эх орондоо байдаг шигээ унаа машинаа хөлөглөөд явахад тань таны зайлшгүй хэрэгцээ бол ОУЖҮ юм. Тодорхой хаяг байршилгүй хувь хүмүүс болон албан ёсны бус байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байхыг сануулж байна.

Үйлчилгээний хураамж:

  • 1-5 жил – 150$
  • 10 жил – 150$
  • 20 жил – 180$

НҮБ – ын 6 хэл дээр тайлбартай

ОЛОН УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ГЭЖ ЮУ ВЭ?

Гадаадад автомашин жолоодох тус улсын жолооны дүрэм болон үнэмлэхний ялгаа, мөн ойлголцохгүй гэх зэрэг олон төрлийн хүндрэл гардаг билээ. Үүнийг арилгах зорилгоор 1949 оны 9-р сарын 19-нд НҮБ – аас “Олон улсын замын хөдөлгөөний гэрээ, конвенц” – г батлан гаргаж, түүнд дэлхийн 200 гаруй улс нэгдсэн юм. Тус гэрээний 1968 оны нэмэлт заалтаар Олон Улсын Жолооны Үнэмлэх /ОУЖҮ/ гаргахаар шийдвэрлэсэн байна.

ОУЖҮ – нь гаднах тусгай хучилт болон соронзон туузаар хамгаалж, өндөр чанартай, үзэмжтэй хийгдсэн байдаг бөгөөд түүний хавсралт болох тайлбар ном нь НҮБ – ын албан ёсны хэл /Англи, Франц, Испани, Араб, Орос, Хятад/ болон, 12 улсын хэл /Англи, Герман, Грек, Португаль, Франц, Итали, Испани, Араб, Орос, Хятад, Япон Солонгос/ дээр шинэчлэгдсэн загвараар тайлбарласан байдаг тул дэлхийн аль ч улсад түүнийг ойлгодог байна. Товч тодорхойлоход ОУЖҮ нь гадаадад зорчигсод өөрийн улсын жолооны үнэмлэхийг үндэслэн гадаадад автомашин барих эрх, зөвшөөрөл юм.

ОЛОН УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ЯМАР ЗОРИЛГОТОЙ ВЭ?

ОУЖҮ – ээр НҮБ – ын тус гэрээг хүлээн зөвшөөрсөн бүх улсад автомашин жолоодох бөгөөд гадаадын аль нэг улс оронд түр болон урт хугацаагаар сурч, ажиллах амьдрах, улс орон дамжин явах зэрэг тохиолдолд тэдний ихэнхид нь гадаадын эрх бүхий байгууллагаас заавал ОУЖҮ – тэй байхыг шаарддаг байна. Эдгээрт тохиолдох хэлний болон бусад бэрхшээлүүдийг даван туулахад зориулагдсан үнэмлэх юм. Үүнээс гадна ОУЖҮ банкинд данс нээлгэх, чех болон credit card ашиглах, онгоцны тийз захиалах, машин түрээслэх, зочид буудлаар үйлчлүүлэх гэх мэтчилэн аливаа тохиолдолд ашиглах биеийн байцаалт болох төдийгүй таны нэр төрийн баталгаа байх болно.

ОЛОН УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХЭН АВАХ ВЭ?

ОУЖҮ – г НҮБ –ын “Олон улсын замын хөдөлгөөний гэрээ, конвенц” – г батлан, нэгдсэн аливаа улсын иргэд авах эрхтэй. Жишээ нь: ОУЖҮ –г Монголд, Ану-д болон дэлхийн аливаа улсад суугаа Монголын иргэд авах бүрэн эрхтэй юм. Гадаадын иргэд ч мөн авах боломжтой. 

ОЛОН УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХЭРХЭН АВАХ ВЭ?

ОУЖҮ – г авахад ямар нэг жолооны шалгалт өгөх шаардлагагүй бөгөөд жолооны үнэмлэхийг үндэслэн Америкийн Нэгдсэн Улсаас тус Батхүлэг авто сургууль тусгай бүрэн эрхийнхээ дагуу захиална. Мөн түүнийг 1 - 20 жилийн хугацаатай олгодог ба та өөрийн хүссэн хугацаагаар захиалах бүрэн боломжтой. АНХААР! ОУЖҮ – ээр гадаадад автомашин жолоодоход өөрийн улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэх заавал байх шаардлагатай юм.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
  • Цусны бүлгээ мэдэж байх
  • Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.
×