info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах

Мөсөн дээрх жолооны дадлага

Мөсөн дээрх жолооны дадлагын хичээл дараах хөтөлбөрийн дагуу явагдана:

Жолооны үнэмлэхтэй жолооч нарт болон жолооны сургуульд сурч байгаа сонсогч нарт зориулсан сургалт юм.

- Халтиргаатай, гулгаатай замыг хэрхэн туулах вэ?

  • Хурдаа зөв сонгож хурдны огцом өөрчлөлтгүй туулбал зохино

- Халтиргаатай замд хэрхэн тоормослох буюу хурдаа хасах вэ?

  • Тоормосны дөрөөг гүйцэд тултал гишгэлгүйгээр тасалдалтай гишгэвэл зохино. Тасалдалтай гишгэнэ гэдэг нь зам дугуй хоёрын харьцаж байгаа гадаргуу мөсөн буюу гулгаатай байдаг учир тоормосоо тасалдалтай гишгэж дугуйгаа дахин эргэлтэд оруулж шинэ гадаргуугаар солихыг хэлнэ.

- Тоормос буруу гишгэснээс болж шарвалт үүсвэл ямар арга хэмжээ авах вэ?

  • Урд хөтлөгчтэй тээврийн хэрэгсэлд шарвалт үүсвэл жолооны хүрдийг шарвасан тал уруу эргүүлээд түлш өгөлтийг бага зэрэг нэмэгдүүлэх буюу хаазыг маш бага нэмэгдүүлнэ.
  • Хойд хөтлөгчтэй тээврийн хэрэгсэл бол жолооны хүрдийг шарвасан тал уруу эргүүлэх буюу түлш өгөлтийг бууруулна.

Дээрх бүх арга барилыг мөсөн дээрх жолооны дадлагын хичээлээр олгоно.

Дадлагын хичээл нь 3 удаагийн ганцаарчилсан хэлбэрээр явагдана. Сургалтын бүрэн тоноглогдсон автомашин, мэргэжлийн үнэмлэхтэй, мэргэшсэн жолооны багш дадлагыг удирдана.

Төлбөр: 100'000 ₮

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
  • Цусны бүлгээ мэдэж байх
  • Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.
×