info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах

Жолооч бэлтгэх сургалтын сэтгэл зүйн онцлог

Жолооч бэлтгэх сургалтын талаар манай оронд төдийлөн судлаагүй байна. Жолооч бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн, арга, зохион байгуулалт, хяналт үнэлгээний хүрээнд судалж үзэхэд дараах нийтлэг шинжүүд ажиглагдаж байна. Жолооч бэлтгэх сургалтын зорилго, агуулга, хөтөлбөр нь иргэн авто тээврийн хэрэгслийг жолоодох эрх авах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна

Жолооч бэлтгэх сургалтын сэтгэл зүйн үндсийг судлаачид тодорхой хэмжээнд судалсан тал ажигдагдаж байна. Тодорхой нөхцөл байдалд ямар нэгэн зорилтыг шийдвэрлэхэд хувь хүний сэтгэл зүйн онцлогийн нөлөөллийг судалсан судалгааны дүнгээс үзэхэд темпераментийн нөлөөллийг судалсан нь анхаарал татаж байна.

Хэрэв жолооны ард сууж байгаа хүн меланхолик бол түүнээс зам дээр гэнэт үүссэн нөхцөл байдалд маш хурдан хариу үйлдэл түүнээс хүлээх хэрэггүй. Тэр бол удаан, түүний хөдөлгөөн нь итгэлтэй бус, онцгой нөхцөлд тэр сандардаг. Меланхолик нь замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэхийг хичээдэг. Авто тээврийн хэрэгслийн ийнхүү хөдөлгөөнтэй хотын замаар хөдөлгөөнд оролцохдоо тэрээр сэтгэлийн тухгүй байдлыг мэдэрдэг. Ийм темпераменттай хүмүүс нь ачаалал ихтэй цагуудаар хотын гудамжаар автомашин жолоодохоос татгалзах нь илүү сайн байна.

Сангвиникийн  сэтгэл хөдлөл маш өөрчлөмтгий байдаг, гэсэн хэдий ч тэр самбаа гаргаж хүнд нөхцөлд хэрэгтэй шийдвэрийг хурдан гаргана. Ийм нөхцөлд тэр сандрахгүй байж нөхцөл байдлыг хяналтандаа байлгадаг. Ийм төрлийн хүмүүсийн хувьд гол аюул нь нэгэн жигд байдал байдаг. Хүрээлэн буй орчны нэгэн ижил байдал, урт зам сангвиникийг нойрмог байдалд хүргэдэг. Ийм жолооч нар хөдөөний урт удаан аялалаас илүүтэйгээр хотын нөхцөлд өөртөө итгэлтэй илүү таатай байдлыг мэдэрдэг байна.

Хэрэв маш хурдан шаламгай хариу үйлдэлтэй, маш их идэвхтэй, гэнэтийн сэтгэл хөдлөл гаргаж буй жолооч тааралдсан бол эргэлзэх хэрэггүй, энэ бол холерик темпераменттай хүн байна. Тэрээр аймшиггүй, шийдвэрлэг, байж болох ба гэхдээ сөрөг үр дагаварт хүргэхээр бодлогогүй, хангалтгүй алхамд хүргэж байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо сэтгэл хөдлөлөө дараах хүчийг өөртөө олно гэсэн  нөхцөлтэйгөөр автомашин жолоодоход бүрэн тохирдог.

 Хэрэв зам дээр хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолооч тааралдсан бол энэ мөн холерик байх магадлал өндөр байна. Ийм үйлдлүүд энэ темпераментийн төрөлд илүү тохиолддог.

    Флегматикууд нь тайван ба удаан, өөрийн мэдрэмж ба сэтгэл хөдлөлийг сул илэрхийлдэг. Ямарваа нэгэн зүйлийг хийхийнхээ өмнө тэдгээр нь удаан боддог, гэсэн хэдий ч ажиллах чадвар сайн байдаг. Энэхүү төрлийн темпераментийн давуу талд нэгэн жигд байдалд тогтвортой байдгийг хамааруулж болох ба энэ нь хөдөөгийн холын замд авто машины цонхоор нэгэн жигд уул толгод, дүр зураг удаан үргэлжлэх орчинд явахад тохиромжтой байдаг.  Осолын нөхцөл үүсэх ба бусад авто машинууд маневр хийхэд үзүүлэх флегматикийн хариу үйлдэл удаан байдаг.

Эндээс дүгнэж үзэхэд, жолооч бэлтгэх сургалтанд хамрагдаж байгаа суралцагчдын сэтгэл зүйн онцлогийг сургалтын арга зүйтэй нягт уялдуулан зохион байгуулах, тэдэнд цаашид жолоодлогын явцад анхаарах зүйлийг сэтгэл зүйн үүднээс ухамсарлуулах шаардлагатай болж байна.

 Жолоодлогын сэтгэл зүйн судалгааны дараагийн чиглэл нь жолоочийн жолоо барьсан он жил, хугацаанаас хамаарсан онцлогууд юм. Тухайлбал, шинэ жолооч хажууд нь жолооны багш байхгүй байгаа ба тусламж авах хүнгүй болохоор замд гарахдаа айдастай байдаг. Шинэхэн жолооч ихээхэн мэдрэлийн ба сэтгэлийн дарамтанд ордог байна. Тэрээр гэнэтийн нөхцөлд орохоос зайлсхийхийг хичээдэг ба анхааралтай, болгоомжтой ба анхаарал нь төвлөрсөн байна. Улмаар урд гаргасан анхааралтай байдал ба өндөр болгоомжлолын үр дагавар болж, зөрчилдөөнтэй ба туйлын нөхцөлд оролгүйгээр анхныхаа дадлыг эзэмшсэнээр өөрийн мэргэжлийн бэлтгэлийн талаар жолоо сайн барьж болж байна гэсэн ташаа төсөөлөл үүсдэг байна. Энэ үед зам тээврийн осолд орох магадлал нэмэгддэг.

Дараа дараагийн аяллууд нь өөрийн жолоодлогоо бодитоор үнэлэхэд, зам дээр болж буйд болон аюултай нөхцөл үүсэх магадлалтай зөв харьцахад хүргэдэг.

Жолоодлогын зохих туршлага хуримтлагдахад анхаарал саарах байдал ихэнхдээ үүсдэг, жолооч нь өөрийн туршлагадаа найдан болгоомжлолыг тэр болгон сахидаггүй, тэр болгон аюулыг зөв  үнэлдэггүй.

Статистикийн дүнд үндэслэсэн нотолгоогоор аялалд хүнд бэрхшээлтэй байдаг зам тээврийн осол нь удаан хугацаанд жолоо барьсан  жолооч нарт гол төлөв тохиолддог байна. Энэ бүхэн нь жолоодлогын сэтгэлзүй нь хөдөлгөөний аюулгүй байдалд ихээхэн нөлөө үзүүлдгийг харуулж байна.

Судлаачдын үзэж байгаагаар авто машин жолоодсон  жилээс сэтгэл зүйн онцлог нь жолоодлогод илүү чухал байдаг байна. Хүнд өөр өөр төрлийн темпераментууд хосолсон байдаг. Иимээс туршлагатай жолооны багшийн зорилго нь жолоочид байгаа бүхий л шинжүүдээс хамгийн сайныг нь тодруулж, тэдгээрийг хүчтэй болгож, харин мууг нь бэлтгэл хийх замаар засах явдал байдаг. Ингэснээр ямар ч хүнийг тийм ч муугүй жолооч болгож болно. Хамгийн гол нь сайн жолооны багшийг олох явдал юм.

Сургалтын явцад багш нар холерикийг сэтгэл хөдлөлөө дарах, хүрээлэн буй нөхцөлд зөв хариу үйлдэл гаргах ба бодлогогүй үйлдэл гаргахгүй байхад сургана. Дасгалуудаар шийдвэр гаргахдаа тааруу ба болгоомжтой меланхоликууд ба флекматикуудад жолоодох урлаг эзэмших нь өндөр үр дүнд хүрэхэд нь тусална.

Сургалтын явцад багш нар ямарч темпераменттай хүнд сайн жолооч болоход нь тус болох ёстой. Туршлага ба туулсан замын километр нь жолоочид шууд хамааралтай байдаг. Сэтгэл зүйчид аюулгүй явах өндөр түвшинд хүрэхээс өмнө жолоочийн дамжин өнгөрүүлдэг зан төлөвийн хэд хэдэн үеүдийг тодотгожээ.

Нэгдүгээр үе: байнгын аюултай мэдрэмжийг даван туулах.  Энэ үе нь анхны өдрүүд ба заримдаа хэдэн долоо хоногоор үргэлжилдэг бөгөөд ихээхэн сэтгэлийн дарамтыг шаарддаг. Шинэ жолоочид шийдвэрлэхэд мэдлэг, туршлага байхгүй  ба түүний өмнө буй зорилтуудын шинэлэг  тал нь давамгайлж байдаг.  Иймээс тэр туйлын ба зөрчилдөөний нөхцөл байдлаас зайлсхийхийг хичээдэг. 

Хоёрдугаар үе: аюулыг дутуу үнэлэх. Нэгдүгээр үед туйлын нөхцөлүүдээс зайлсхийсний үр дүнд жолоочид зам дээр зан төлөвийн буруу хэлбэрүүдтэй тохиолдолд ороогүй эсвэл зам тээврийн осолд ороогүй болно. Энэ нөхцөл байдал нь автомашиныг удирдахдаа эрсдэлтэй байдлаар илэрхийлэгдэхээр өөрийн “чадвар”  гэж буруугаар хүлээн авсан байж болно. Энэ үе эхний гураваас таван мянган км гүйлтийн туршид үргэлжилдэг.

Гуравдугаар үе: аюулгүй байдлын өндөр мэдрэмжийг засварлах. жолооны хуримтлагдсан практик туршлага нь аюулгүй байдлын мэдрэмжийг бууруулдаг. Гэсэн хэдий ч энэ мэдрэмж хуурамч хэвээр л байгаа болно.

Дөрөвдүгээр үе: аюулыг бодитоор дүгнэх. Жолоодлогын эзэмшсэн дадал  ба туршлага нь зам дээрх аюулын тухай мартахгүй байхад тусалдаг. 

Тавдугаар үе: аюулгүй байдлын мэдрэмж буурах, жолоо барих эхний  гураваас таван жил; эсвэл зуун мянган км гүйлтэд тохирдог. Энэхүү онцгой байдлыг сэтгэл зүйчид дараах байдлаар тайлбарладаг.

Жолооч нарын мэргэжлийн ур чадварын өндөр түвшин нь анхаарлыг сааруулах ба болгоомжлолоо алдахад хүргэдэг. Статистикаас үзвэл хамгийн хүнд зам тээврийн осолд гол төлөв туршлагатай  жолоочид  өртдөг байна. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалд зөвхөн жолооны туршлага нөлөөлөөд зогсохгүй мөн хүний сэтгэлзүйн онцлогууд нөлөөлдгийг харуулж байна.

Тодорхой хугацааны дараа автомашиныг бие даан жолоодох сонирхол буурахаас гадна хайхарамжгүй болох хандлагатай байдаг. Сэтгэл зүйчид үүнийг “ханалт” гэж нэрлэдэг ба ийм мэдрэмж үүссэний дараагаар амрах хэрэгтэй.  Заримдаа шинэ жолооч өмнөө өөр машиныг гаргадаггүйн учир нь илүү хөдөлгөөн хийхээс айж байгаатай  холбоотой байдаг. Бусдыг төөрөгдүүлэхгүй, орчныхоо дургүйцлийг хүргэхгүй байх, маневрыг итгэлтэй  гүйцэтгэж байхыг сургалтын явцад төлөвшүүлэх нь чухал байна.

Авто машины удирдлага нь тодорхой зүйлийг илэрхийлсэн байхыг анхаарах ёстой, өөрөөр хэлбэл бусад хөдөлгөөнд оролцогчдод маш ойлгомжтой байх учиртай. Түүнээс гадна жолоодлогод эрэгтэй  эмэгтэй хүний зан төлөвийн ялгаа байх бөгөөд аль алиных нь зан төлөв мөн нийгэм-соёлын хүчин зүйлээр нөхцөлддөг байна. Тухайлбал, хөвгүүд охидоос илүү биеэ даасан байдал нь жолоодох чадвар хурдан эзэмшихэд эергээр нөлөөлж  байхад, эсрэгээр охидуудад алдаанаас зайлсхийх эрмэлзлэл нь давамгайлдаг.

 Иймээс эрэгтэйчүүдэд тохиолддог алдаа ба золгүй тохиолдол нь өөрийнхөө боломжийг хэт үнэлсэн болон хэт өөртөө итгэлтэй байснаас гол төлөв болно. Эмэгтэйчүүдэд бол өөртөө хангалтгүй итгэлтэй, хэт болгоомжилсноос болдог байна. Сонирхолтой нь нас ахих тусам эрчүүдийн түрэмгий байдал буурдаг бол эмэгтэйчүүд эсрэгээр байх ба энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөгөөр нөлөөлдөг.

Эмэгтэйчүүдэд хамгийн хүнд ба хамгийн дургүй маневр бол ухрах хөдөлгөөн байдаг. Түүнийг эзэмшихэд эмэгтэй хүнд эрэгтэйгээс илүү хугацаа шаардагддаг. Мөн үүнийтэй  адил аюулгүйн бүсийн ач холбогдлыг дутуугаар үнэлэх явдал эрэгтэйчүүдийн дунд их байдаг байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
  • Цусны бүлгээ мэдэж байх
  • Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.
×