info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах

Европын Холбооны сургалтын хөтөлбөрийг "Батхүлэг" авто сургууль дээр шинээр хэрэгжүүлж буй судалгаа

ЗАХИРАЛ С. ЦОГЗОЛМАА

Жолооч бэлтгэх сургалтанд, европын сургалтын хөтөлбөрт үндэслэх хандлага нийтлэг байгаа тал ажиглагдаж байна. Европт хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөрүүдийн шинэчлэлээр гол анхаарах зүйлээ сургалтын үр дүнд хандуулж байна.

Олон орнуудад давамгайлж байсан үндсэн өгөгдлүүдийн хандлагыг тэнцвэржүүлж өгөх юм. Өөрийн зорилгодоо хүрэх үүднээс суралцагчдын сургалтын үр дүн илүү чухал, ийм болохоор боловсролын чанар мөн адил сургалтын хөтөлбөрийг юуны өмнө сургалтын үр дүнгээр илэрхийлдэг болж байна. Мөн үндсэн өгөгдлүүд ба үйл явцыг чухал гэж үздэг, тэдгээргүйгээр сургалтын дүгнэлтийг хэрэв огт гаргах боломжгүй гэхгүй юм бол тун хэцүү байх байсан юм. (Рутику, 2009, с.172)

Механикжсан тээврийн хэрэгслийн жолоочид тавигдах мэргэжлийн шаардлагад тулгуурлан жолооч нь өөрийгөө хариуцлагатай авч явах ёстой учраас  (Европын Холбооны механик тээврийн хэрэгслийн жолоочийн замын хөдөлгөөний салбар дахь мэдлэг, дадал ба зан төлөвийн мэргэжлийн шаардлага, 2011) (Turku, 2003, p. 89) жолооч бэлтгэх зорилго  зам дээр хариуцлагатай жолоочийн зан төлөвийг бүрдүүлэх нөхцөлийг бий болгох, болохоор хөтөлбөрийг боловсруулахдаа үр дүнд баримжаалсан сургалтыг гол болгосон байна.

Сургалтын хөтөлбөр нь механикжсан тээврийн хэрэгслийн В ангилал  ангиллын жолоочийг бэлтгэхэд зориулагдсан шаардлагатай сургалтын хичээлүүдийг, тэдгээрийн хэмжээ ба сургалтын үр дүнг тодорхойлсон, Европын Холбооны механик тээврийн хэрэгслийн жолоочийг бэлтгэх нөхцөл ба журам, мөн механик хэрэгслийн жолоочийг бэлтгэх сургалтын хөтөлбөрүүд,  хаана сургалтыг явуулж болох, сургалтын бүлэгт хэдэн суралцагч /багш/ байх ёстой, хичээлийн туршид юу хийх гэх мэт зохион байгуулалтыг тодорхой зааж өгсөн байна.

Авто сургуулиудын хувьд үр дүнд баримжаалсан хандлагыг хэрэгжүүлэхийн тулд цаг алдахгүйгээр сургалтын үйл явцад оролцогчдод бүгдэд нь бүрэн дүүрэн мэдээлэл өгөх, нэн ялангуяа багш нарыг сургалтын хөтөлбөрийн сургалтанд хамруулах нь чухал байдаг. Жолоочийн зан төлөвийг тайлбарлаж байгаа орчин үеийн онолууд хүн мэдээллийг хэрхэн дахин боловсруулж байгаад үндэслэгддэг. (Кескинен, Хернеткоски, 2011, х. 233-241)

Энэ санаанаас жолоочийн зан төлөвийн бүрдэлтийг тайлбарладаг GDE матриц бий болжээ. GDE гэдэг нь Goals for Driver education – тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх зорилгууд гэсэн англи хэлний товчилсон хэллэг юм.  GDE нь Европын замын хөдөлгөөний судалгаанд өргөн хүлээн зөвшөөрөгдсөн замын хөдөлгөөний сургалтын хөгжлийн онолын үндэс юм. (Перэахо, Кескинен & Хатака, 2003, х 212)

  Дотоод загваруудын онолд үндэслэн Турусын Их сургуулийн сэтгэл зүйн профессор Эско Кескинен дөрвөн шатлалтай нэг нэгнээсээ хамааралтай түвшингээр жолоочийн зан төлөвийг тайлбарласан байна. Дотоод загварын онолоор бол жолооч нь түүнийг хүрээлэн байгаа зүйлээс, тээврийн хэрэгсэлийг удирдах үүднээс, энгийн нөхцөл байдлыг удирдах зэрэг бүгдтэй нь холбоо бүхий чухал баримт материалыг, тэдгээрийн үндсэн дээр оновчтой зөв зан төлөвийн дүрэм болон дотоод загваруудаас  сонголт хийж сурах хэрэгтэй болдог. Жолооч нь дотоод загваруудад агуулгадаж байгаа мэдлэгээ тээврийн хэрэгсэлтэй, замын нөхцөлтэй болон аялалтай холбоо бүхий бүгдийг тайлбарлах болон хянахад ашигладаг.

Дотоод загваруудыг шатлалаар нь гурван түвшингээр хуваарилж болно. Машрутын загваруудын төлөвлөлт, харааны загварууд /замын нөхцөл/, тээврийн хэрэгслэлтэй хандах загварууд /хурдыг тодорхойлох араагаа шилжүүлэх/ дотоод загварууд нь “автомашин” ба “хүн” хоёрын хамтран ажиллахад зориулагдсан нөхцөлийг бүрдүүлдэг байна.

 Гэсэн хэдий ч замын хөдөлгөөний сэтгэлзүйн салбар дахь орчин үеийн судалгааны ажил болсон хүчин зүйлүүдийн чухал байдлыг заагаад зогсохгүй, өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэлийн жолооч юу хийж чадахыг, мөн мотиваци ба ой тогтоолтын чухал байдлыг, улмаар тээврийн хэрэгслийн жолооч юу хийхэд бэлэн байгааг харуулна. Иймд Кескинен 1996 онд дотоод загваруудын шатлалд ахиад нэг түвшинг нэмж өгсөн байна. (Кескинен,Лапотти & Перэахо, 1998, р. 208)

Зураг 3. Авто машин удирдах өргөтгөсөн шатлал 

Шатлалын түвшин нэг бүр дээр тээврийн хэрэгсэлийн жолоочийн сургалтын агуулга ба зорилгыг авч үзэж болно. Иймээс Европын Холбооноос санхүүжүүлсэн GADGET төсөлд (1999) жолоочийн сургалтын зорилгыг тайлбарлаж байгаа хүснэгтийг гурван баганаар нэмж өгсөн байна. Үүнд:

  • Мэдлэг ба дадал
  • Эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс
  •  Өөрийгөө мэдрэх ( Austrian Road Safety Board, 1999, p. 289

GDE матрицыг анх 2002 онд Кескинен, Грегерсен гаргасан байна.

Матрицын түвшин бүр өөр хоорондоо ялгаатай, загвар дотор тус тусдаа байрласан байгаа боловч тэд бүгд уялдаа холбоотой. Тэдгээр нь тээврийн хэрэгслийг удирдах нөхцөлд бүгд байх бөгөөд төрөл бүрийн удирдлагын зорилгуудын иж бүрдлийг агуулж байдаг.

Загварын үндсэн санаа нь илүү дээд түвшин нь илүү доод түвшингийн зан

төлөвийг хянадаг, чиглүүлж байдагт оршдог. Тодорхой хэмжээгээр загварын түвшингүүд хоорондоо хамааралтай, иймээс, шаардлагатай бол нэг түвшинд хийгдсэн өөрчлөлт нь дээд болон доод бусад түвшин дэх өөрчлөлтийг дагуулдаг.

Хоорондоо хамааралтай байна гэдэг нь тэгш байна гэдгийг илэрхийлэхгүй. Эдгээр когнитив бүтцүүдийг “дээд түвшин” (загварын 4-р түвшин) гэж нэрлэдэг нь зөвхөн замын хөдөлгөөний төдийгүй ерөнхий утгаараа хүний амьдралын хэв маягийн үндэс байдаг. Ингэснээр тэд илүү өвөрмөц ба хоёрдугаар зэрэгт байгаа бусад гурван түвшинтэй харьцуулбал  илүү тогтвортой бодитой байна.

Жолооч бэлтгэх сургалтын зорилгыг сэтгэл зүйн хамаарлаар нь дараах байдлаар нэгтгэж болохоор байна. (Хүснэгт 1)

Зан төлөвийн түвшинд, амьдралын дадал, зорилго, нөхцөл байдлыг хянах, тээврийн хэрэгсэлтэй харьцах байдал нь голлон нөлөөлдөг байна. Мэдлэг ба дадалд тээврийн хэрэгсэлийг удирдах, нийгмийн дарамтын нөлөө, дүрэм хурдны сонголт гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлдөг байна.

Доод түвшинд ашиглаж байгаа чадварууд ба ашиглаж буй дотоод загварууд нь (үйлдэж буй сонголтууд) илүү дээд түвшний нөхцөлд болон шаардлагад захирагддаг. Жолооч юу хийж чадах вэ болон юу хийхэд бэлэн байгаа хоорондын зарчмын ялгаа оршдог.

Хүснэгт 1. Жолооч бэлтгэх сургалтын зорилго

Ингэснээр аюулгүй байдлын үүднээс үзвэл илүү дээд түвшний хүчин зүйлүүд ба дотоод загваруудад тодорхой ач холбогдол өгдөг. Аюулгүй байдлын хүрээн дэх тээврийн хэрэгслийн жолоочийн мэдлэгийн хэмжээнээс үл хамааран энэхүү мэдлэгээ жолооч ашиглах уу үгүй юу гэдгээс бүх зүйл хамаардаг. (Перэахо, 2003, х. 192)

GDE матрицын мөрүүдэд жолооч аюулгүй хөдөлгөөнтэй байхын тулд байх ёстой эрх мэдлүүдийг дэлгэрэнгүй бичдэг. Тээврийн хэрэгсэлийн жолоочийг сургах нь GDE матрицад  заасан зорилтуудыг хэрэгжүүлж байх ёстой. Олон судалгааны ажлуудад (Бартл, Грегерсен & Сандерс, 2005) тээврийн хэрэгслэлийн жолоочийн сургалт GDE матрицад байгаа зөвлөмж болгосон жолоочийн сургалтын зорилгуудтай сул холбоотой байгааг дурьдсан байна. Жолоочийн сургалт болон жолооны шалгалт нь гол төлөв зорилго болгож матрицын хоёр доод түвшин ба хоёр зүүн түвшинг авч үздэг байна. Тухайлбал:

  • Эрсдэлтэй зан төлөвийн хувьд хамаарсан байршил (хурд     хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэх г.м.)
  • Шинэ жолооч нартай холбоотой хөдөлгөөний үеийн эрсдэл ба тэдгээрийг бууруулах боломжуудын мэдээлэлтэй байх
  • Хувийн үнэ цэнийн мэдрэмж
  • Өөрийгөө үнэлэх ба зорчигчдоо үнэлэх аргуудыг ашиглах (peer review) зэрэг нь амьдралын зорилго, дадал, аялалын зорилго, замын хөдөлгөөнд оролцох байдал, машинтай харьцах байдалд нөлөөлөх учир үүнтэй уялдуулж, сургалтын зорилго агуулгыг өргөжүүлэх нь зайлшгүй зүйл болж байгаа нь харагдаж байна.

Зураг 4.  Сургалтыг өргөжүүлэх нь

Дээрх зургаас дүгнэвэл жолооч бэлтгэх сургалтын сэтгэл зүйн онцлогоос үүдэн уламжлалт сургалтын зөвхөн машинтай харьцах болон замын хөдөлгөөнд оролцох түвшний агуулга арга зүй, зохион байгуулалтаас жолоодлогод шаардлагатай мэдлэг, чадвар, эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлийн талаарх мэдээлэл, өөрийгөө үнэлэх чадвараар баяжуулсан сургалтыг зохион байгуулах замаар сургалтыг шинэчлэх шаардлага урган гарч байна.

Энэ шинэчлэл нь уламжлалт сургалтын хүрээг тэлж замын хөдөлгөөний эрсдэлээс сэргийлэх аялалын талаар онолын мэдлэгээр хязгаарлагдах биш сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадвар нь амьдралын зорилго, дадал, зуршлыг хүртэл өөрчлөн удирдах нөөц болон хувирахад туслах юм. 

Эстони улсын Авто замын газрын захиалгаар Таллины их сургуулиас хийсэн судалгааны ажлын хүрээнд авто сургуулиудын үйл ажиллагааг эдийн засаг, харилцааны яамнаас гаргасан шийдвэрүүдэд (2010 оны 1 дүгээр сарын 29-нээс хүчин төгөлдөр болсон) жолооч бэлтгэх улсын сургалтын хөтөлбөрийн зорилгууд GDE матрицад байгаа сургалтын зорилгуудтай нийцэж байгаад судалгаа хийсэн байна. Сургалтын хөтөлбөрт бүгд 779 жолооны болон онолын хичээлийн зорилгуудыг агуулсан сургалтын зорилгыг нэрлэсэн байна. Сургалтын зорилго нэг бүрд GDE матрицын түвшингүүд нийцэж байгааг тодорхойлсон байна.

 GDE матрицад байгаа аль нэг зорилго үйлчилж  байгаа улсын сургалтын хөтөлбөрт хэдэн удаа нэрлэгдсэн байгааг харуулсан байна. Авто сургуулиудын өнөөгийн байдалд судалгаа хийсэн судалгааны хүрээнд илүү боловсронгуй болсон GDE матрицад сургалтын хөтөлбөрийн шинжилгээ суурилсан байна (Айнярв, 2010, х. 68)

Хүснэгт 2. Сургалтын зорилгуудыг GDE матрицын зорилгуудтай харьцуулсан байдал

Авто замын газраас байгуулсан шинжээчдийн ажлын бүлэг шинэ сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа сургалтын хөтөлбөр нь GDE матрицад бүхэлд нь нийцсэн  байх зорилгыг тавьсан байна. (хүснэгт 3)

Хүснэгт 3. Шинэ сургалтын хөтөлбөр дэх сургалтын зорилгуудыг матрицын зорилгуудтай  харьцуулсан нь

2011 онд үйлчилж  эхэлсэн сургалтын хөтөлбөрт 114 сургалтын үр дүнг нэрлэсэн байна. Зураг 3-д харуулсан өгөгдлүүдэд тулгуурлан шинэ сургалтын хөтөлбөр GDE матрицын өөр өөр түвшин ба заалтуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэж болох байна.

Сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулахад GDE матрицыг онолын эхлэлийн цэг болгон ашиглаж болно. Боловсруулсан сургалтын хөтөлбөр нь зааж болох, сурсан байх сургалтын хөтөлбөр болохын тулд GDE матрицыг сургалтын ажлыг төлөвлөх ба үнэлэхэд мөн ашиглах хэрэгтэй. Тодорхой хичээл дээр GDE матрицын ямар хэсгийг авч үзэж байгаа, сонсогчдын үзэж байгаагаар хичээл ямар сургалтын үр дүнд хүрсэн байгаа гэх мэтийг илүү тодруулан судлаж болох юм. (Бартл, Грегерсен & Сандерс, 2005, p 133)

Энэ бүгдээс дараах дүгнэлт хийж болохоор байна. Жолооч бэлтгэх сургалтыг зохион байгуулж, жолоодлогод насанд хүрэгчдийг сургахад тэдний сэтгэцийн суурь өгөгдөл шинжийг тооцох нь чухал байна. Тухайлбал, хүний сэтгэцийн үндсэн шинж болох темпераментын онцлогоос хамааран тэдэнд сургалтаар өгөх мэдээлэл, эзэмшүүлэх чадвар, багшийн өгөх зөвлөгөө өөр өөр байна.

Жолоодлогын сэтгэл зүйн  судалгааны дараагийн нэг гол үр дүн болсон жолоочийн жолоо барьсан хугацаанаас хамаарсан онцлог, кейсүүдийг сургалтын явцад тооцон сурах явдал чухал байна. Жолоо барьж туршлагажих тусам уг нь аливаа эрсдэлд өртөх явдал эрс багасах байтал судалгааны дүнгээр үүний эсрэг үр дүн гарч байна. Сургалтын явцад сэтгэл зүйн энэ хандлагыг суралцагчдад сайн ойлгуулах шаардагатай юм.

Түүнээс гадна жолооч болохыг зорьсон хэн бүхэн сургалтанд анх элссэнээс эхлэн төгссөнөөс хойшхи зуун мянган км-ийн гүйлт болтол даруй зан төлөвийн таван үеийг даван туулдагийг судлаачид тогтоосон нь сонирхолтой юм. Дөрөвдүгээр үе хүртэл бэлтгэгдсэн жолоочийн жолоодлогын эв дүй сайн болдог бол тавдугаар үеэс анхаарал нь саарч, болгоомжгүй байдал нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах чадвар нь буурч эхэлдэг сөрөг тал ажиглагддаг байна.

Жолоодлогод улмаар хүйсийн байдал нөлөөлдөг. Эрэгтэйчүүд авто машиныг илүү хурдан жолоодож сурдаг байхад эмэгтэй хүний зан төлөв ялгаатай  байна. Эмэгтэйчүүд ухрах хөдөлгөөнд дургүй, чадвар суухад хугацаа шаарддаг бол эрэгтэйчүүдэд энэ шинж эсрэг байх жишээтэй.

Жолоодлогод хүний сэтгэл зүйн онцлог, зан төлөв ийнхүү хүчтэй нөлөөтэй байдаг тул Европын холбооны орнуудад сургалтанд GDE матрицыг сургалтын онолын нэг үндэс болгон хэрэглэж байна. Товч дүгнэхэд жолооны ард суусан  бүхэнд авто машиныг чадварлаг жолоодох чадвараас илүү тухайн нөхцөлд хувь хүн өөрийгөө хэрхэн мэдэрч байна. Хувь хүний хувьд өөртөө ямар шаардлага тавих вэ ( архи уух, сэтгэл санааны хүнд байдал, гэх мэт ) хувь хүний амьдралын нь дадал, зуршил ямар байдаг зэрэг тухайн хүний сэтгэл зүйн онцлогоос хамаардаг хамаарлыг GDE матриц тодорхойлдог. Энэ нь сургалтын хөтөлбөрийн үндэс нь болдог байна. Энэхүү матрицад хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой эрх мэдлүүд зөвлөмжүүд тусгасан байдаг. Үүнд үндэслэн жолооч бэлтгэх уламжлалт сургалтын хүрээг тэлж, дээрх зөвлөмжүүдийг тусган сургалтын хөтөлбөрийг өөрчлөх шаардлага гарч байгаа юм. 

Улмаар тухайн сургуулийн үйл ажиллагаанд дараах үзүүлэлтээр шинжилгээ хийв. Үүнд: 

·         Сургалтын гол хөтөч болсон сургалтын хөтөлбөрийн агуулга, онцлог,   

шинэчлэлийн байдал.

·         Багшлах бүрэлдэхүүний гол чадварын түвшинг  судалж дүнг нэгтгэлээ.

Сургалтын хөтөлбөр.  Уг судалгаанд В ангиллын механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг сонгон авсан бөгөөд түүнд сургалтын хөтөлбөрийн “боловсруулалтыг“-ыг шалгах доорх асуултуудад тулгуурлан шинжлэв.

Юунд зориулав?

Явуулж буй сургалтын зорилго

Сургалтын хүлээгдэж буй үр дүн

Юу?     Судлагдах  хичээлийн жагсаалт

Хичээлийн товч танилцуулга

Яаж?   Сонголтын боломжууд ба нөхцөл

Сургалтыг дуусгах нөхцөл

Ямар хугацааны туршид?

 Сургалтын үргэлжлэх хугацаа ба багтаамж

 Сургалтын хичээлийн багтаамж (Рутику, 2009,сс. 198-255 ) зэрэг болно.

Тухайн сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог нь суурь бүтэцээс гадна нэмэлт түвшинтэй байгаа явдал юм.

Хүснэгт 5. Сургалтын хөтөлбөрийн нэмэлт түвшин

Хүснэгтээс үзэхэд сургалтын нэмэлт түвшинд хүрээлэн буй орчны халтиргаатай зам, түүний эрсдэлээс сэргийлсэн практик хичээлүүдийг судалж, арга зүйг эзэмшин, дасгалууд ажиллах үндсэн агуулгыг судлахаар төлөвлөсөн байна.

В ангилалын ангиллын механикжсан тээврийн хэрэгслийн жолоочийг бэлтгэхэд зориулагдсан сургалтын хөтөлбөрийг жишээлэн судалж үзэхэд шаардлагатай  хичээлүүд, тэдгээрийн багтаамж, сургалтын үр дүнг, Европын Холбооны механик тээврийн хэрэгслийн жолоочийг бэлтгэх нөхцөл ба журам, мөн түүнчлэн механик тээврийн хэрэгслийн жолоочийг бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд үндэслэн жолоочийг бэлтгэх анхан шатны болон нэмэлт түвшний бүтэц болон хичээлийн картад тодорхойлсон тал ажиглагдаж байна.

Хөтөлбөрийн анхан шатны түвшинд сургалтын модуль нь онолын болон жолоодлогын 2 хэсгээр боловсруулагдсан байгаа бөгөөд судлах цагийн хувьд онолын хэсэг давамгайлж байна. Мөн шөнийн цагаарх жолоочийн анхан шатны бэлтгэл болон уг бэлтгэл дуусах үе дэх агуулга, цагийн багтаамжийг тодорхойлсон бүтэцтэй байна. ( Хүснэгт 6)

Хүснэгт 6. Батхүлэг авто сургуулийн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн суурь бүтэц

Энэхүү сургалтын хөтөлбөр нь багц хичээлүүдээр хэрэгжих бөгөөд хичээл бүрийн агуулга, арга зүй, багтаамж, зохион байгуулалтыг хичээлийн картаар боловсруулсан байна. ( Хүснэгт 7 )

Хичээлийн картанд уг хичээл сургалтын хөтөлбөрийн аль хэсэгт хамаарах, түүний багтаамж, хичээлийг судлах нөхцөл, агуулгын товч тодорхойлолт, зорилго, үр дүн бие даан гүйцэтгэх ажлын мөн чанар, хичээлд хэрэглэгдэх сурах бичгийг багтаасан байна.

 Хүснэгт 7. Батхүлэг авто сургуулийн хичээлийн карт

Багш хичээлийн картыг дараах бүрэлдэхүүнээр боловсруулах шаардлага тавьдаг байна. Үүнд:

v  сургалтын зохион байгуулалтын үндэс

v  сургалтын үр дүнд хүрэх үйл ажиллагаа ба аргууд

v  үнэлгээний аргууд ба тэдгээрийн тайлбар (сургалтын үр дүнд хүрсэн шалгалт)

v  үнэлгээний шалгуурууд ба тэдгээрийн тайлбар (сургалтын үр дүнгийн үнэлгээний шаардлага)

v  хичээлүүдийг судлах график төлөвлөгөө

v  хичээлийн багтаамж /цаг/

v  бие даалтын ажлын агуулга

v  заавал судлах сурах бичгийн жагсаалт

v  сургагч багшийн үүрэг ба жолооны нэмэлт практик олж авах боломжууд

Сургалтын зохион байгуулалтыг Модуль 2-оор жишээлэн авч үзлээ.

 

Хүснэгт 8. Модуль 2. Сургалтын зохион байгуулалт

Сургалтын зохион байгуулалтыг модуль 2-оор тодруулан судлахад хичээлийн хэлбэрүүдийг агуулгын багтаамжаар тодорхойлсоноос гадна сургалтын агуулгын тодорхой хэсгийг тухайлбал, төмөр замын гарам нэвтрэх, тунель дотор явах зэргээр электрон орчинд оруулсан давуу тал ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл хичээлийн технологийн сүүлийн үеийн ололтыг нэвтрүүлж байгаа нь чухал юм.

Хичээлийг дараах алгоритмын дагуу электрон хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд техник тоног төхөөрөмжийн мэргэжилтний, цаг хугацааны, хөрөнгө мөнгөний нөөц шаардагдаж байгаа тал ажиглагдаж байна.

Зураг 16. Хичээлийг электрон хэлбэрт шилжүүлэх алгоритм

Багшийн ашиглах дидактик материал нь хичээлийн агуулга арга зүйд интеграцчилагдаж арга зүйд дэмжлэг үзүүлнэ. Ийм бүтээгдэхүүнийг боловсруулахад багшаас хичээлийн агуулга, арга зүйг илүү бодож тунгааж  хийхээс гадна агуулгыг илэрхийлэх тусгай загвар бүтээхэд мэдээлэл харилцааны технологийн тусгай чадвар шаардаж байгаа тул электрон агуулга боловсруулахын тулд багш нар компьютерийн дизайнер, программ зохиогч зэрэг нарийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах шаардлага гарч байна.

Сургалт хичээлийн агуулгын тодорхой хэсгийг ийнхүү электрон хэлбэрт шилжүүлэх нь дараах боломжийг бүрдүүлнэ гэж урьдчилан таамаглаж байна. Тухайлбал, ирээдүйн жолооч нарыг бэлтгэх сургалтын өвөрмөц орчинг бүрдүүлснээр сургалтын зорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэх шинэ хэлбэрүүд бий болно. Ингэснээр төрөл бүрийн замыг туулахтай холбоотой дадлага, дасгалыг хийх  боломжийг бүрдүүлнэ.

Хичээлийн агуулгын логик холбоо сайжирна. Суралцагчдын бие даасан ажлыг илүү үр дүнтэй, өвөрмөц нөхцөлд зохион байгуулах боломж бүрдэхээс гадна үзүүлэн тэмдэг дүрсийн загваруудыг ашиглах зэргээр сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулна.

Суралцагчид санал болгосон хэд хэдэн хувилбараас сонгох төдий бус өөрөө бие даан хариултыг олох  хяналтын  өвөрмөц хэлбэрүүд бий болно. Энэ нь суралцагчдын бодож буй бодлогын нөхцлүүдийг тодруулах төдийгүй тогтоох чадварыг нь хөгжүүлнэ.

Сургалтын зорилт, хэлбэрээр нь ангилал хийж, хичээлийн материалыг иж бүрэн ба дэс дараалалтай болгох, интеграцчилах загварыг боловсруулан хэрэгжүүлж болно.

Сургалтын үйл ажиллагааг тусгайлан зохион байгуулсан нөхцөлд төрөл бүрийн замын уулзварыг туулах аргыг эзэмшихэд туршилтын бүлгүүдийг байгуулж ажиллавал уламжлалт сургалтын аргуудаас илүүтэйгээр амжилтанд хүргэнэ. Тухайн хичээлийн хүрээнд суралцагчдын сэтгэн бодох чадвар дээшлэх ач холбогдолтой гэж үзсэн байна

Багш нарын чадварыг, энэхүү судалгааны хүрээнд “Батхүлэг” авто сургуулийн багш нарын дунд нийгэм улс төрийн орчинг шинжлэх чадвар (стратегийн түвшин), удирдан чиглүүлэх, хамтран ажиллах чадвар (зорилтын түвшин), хүнтэй ажиллах чадвар (хэрэгжүүлэх түвшин)–ыг тодорхойлох тестыг (хавсралтаас үзнэ үү) ашиглан судалгаа хийв. Судалгаанд нийт 30 багш нар хамрагдлаа.

Зураг 17. Батхүлэг авто сургуулийн багш нарын чадварын түвшин

Судалгааны дээрх дүнгээс үзэхэд тус авто сургуулийн багш нарын дээрх 3 чадвар жигд байгаа нь ажиглагдаж байгаа бөгөөд хэрэгжүүлэх түвшний чадвар нь бусад чадвараас түлхүү хөгжсөн дүр зураг харагдаж байна

Зураг 18. Багш нарын чадварын стратегийн түвшин

Стратегийн түвшний  тэргүүлэх байдал нь оюуны чадвар, өргөн хүрээтэй мэдлэгтэй өндөр гүйцэтгэх чадварын үзүүлэлтүүдтэй хосолсон байгаа нь ажил хэрэгч төслүүдийг боловсруулахад оролцох боломж байгааг илэрхийлнэ.

Энэ түвшинд хүрсэн багш нар удирдлагын дүн шинжилгээ хийх чадвартай, төрөл бүрийн асуудлаар аж ахуйн нөхцөл байдалд шинжилгээ сайн хийдэг, ажлыг шуурхай гүйцэтгэдэг. Улс төрийн шинжилгээ хийх болон шинэ зүйлийг хурдан хүлээн авах чадвартай байгааг тус тус харуулж байна.

Зорилтын түвшний  тэргүүлэх байдал нь зорилгодоо хүрэх хэрэгслүүд ба зорилтыг хэрэгжүүлэх ерөнхий үзүүлэлтүүдийн баримжааг илэрхийлдэг. Түвшин доторх холбогдох хэмжээсийн байршил ихээхэн ач холбогдолтой байдаг.

Энэ нь гүйцэтгэж байгаа ажилдаа бүтээлчээр ханддаг, эсвэл үйл ажиллагааны үзүүлэлт нь шуурхай,  эсвэл хийж байгаа ажилдаа гүйцэтгэгчид татагдан орсон байгаа, эсвэл үйл ажиллагааг нь тогтоож өгсөн тогтсон нормыг чанд биелүүлдэгийг харуулна.

Зураг 19. Багш нарын чадварын зорилтын түвшин

Зорилтын түвшинд холбогдох хандлага, чадварын байршил ихээхэн ач холбогдолтой байдаг, энэ нь гүйцэтгэж байгаа ажилдаа бүтээлчээр ханддаг, эсвэл үйл ажиллагааны үзүүлэлт нь шуурхай,  эсвэл хийж байгаа ажилдаа гүйцэтгэгчдийг татагдан орсон байгаа, эсвэл үйл ажиллагааг нь тогтоож өгсөн тогтсон нормыг чанд биелүүлдэгийг харуулна. Энэ түвшинд багтсан багш нар зорилго ба зорилтуудыг хэрэгжүүлэх нийтлэг үзүүлэлтүүдийг баримжаалж ажилладаг. Ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх чадвартай байна. Чадварын энэ түвшин нь тус авто сургуулийн багш нарын хувьд боломжийн байна.

Хэрэгжүүлэх түвшний тэргүүлэх байдал ашиглаж байгаа хэрэгслээ гол төлөв баримжаалдаг, гүйцэтгэгчидтэйгээ хамтран ажиллах өргөн хүрээтэй аргуудтай байгааг илэрхийлдэг. Түвшний  доторх холбогдох хэмжээсийн  байршил ихээхэн ач холбогдолтой байдаг. Энэ нь удирдлагад ашиглаж байгаа хэрэгслүүдийн тодорхой ангийн субъектив ач холбогдлыг илэрхийлдэг.

Зураг 20. Багш нарын чадварын хэрэгжүүлэх түвшин

“Батхүлэг” авто сургуулийн багш нарын хувьд хамтран ажиллах өргөн хүрээний аргуудыг бүрдүүлэх эх үүсвэр байгаа, түүнийгээ ашиглаж байгаа хэрэгслээ гол төлөв баримжаалан ажилладаг нь давуу байна. Сэтгэл зүйн аргуудыг чухалчилж, хуулийн хэм хэмжээг чандлан биелүүлэхийг анхаардаг. Захиран тушаах, албан бус зохион байгуулалтын аргуудыг ашиглах чадвартай байгаа нь ажиглагдаж байна.Гэхдээ багш нарын энэ талын чадвар нь стратегийн болон зорилтын түвшний чадваруудаас доогуур байгаа нь судалгаанаас харагдлаа. 

"Батхүлэг" авто сургуулийн сургалтын үйл ажиллагаанд хийсэн шинжилгээний дүнгээс дараах дүгнэлтийг хийлээ. Сургалтын хөтөлбөрийн хувьд европын холбооны сургалтын хөтөлбөрийн үндэст суурилан шинэчлэл хийж , модулиар хөтөлбөрийн суурь бүтэцийг тодорхойлсон онолын болон дадлагын хэсэгтэй, шөнийн цагаарх жолоодлогын дадлага түүнээс гадна сургалтын хөтөлбөрийн нэмэлт түвшнийг бий болгосон байна.

Мөн хичээлийн картуудаар сургалтын хөтөлбөрүүдийг баяжуулсан бөгөөд гол онцлог нь зөвхөн танхимд эзэмшүүлэх агуулгаас гадна суралцагчдын бие даан эзэмших зөвлөгөөг агуулсан онцлог ажиглагдаж байна.

Сургалтын зохион байгуулалтын хувьд семинар, практик  хичээл, бие даалтын ажилтай, хичээл онолын хэсгийг сэдвүүд судлах цагаар хувиарласан байна. Тухайн авто сургуулийн сургалтын дараах шинэлэг тал нь хичээлийг электрон хэлбэрт шилжүүлэх эхлэл тавигдахад оршино. Энэ нь сургалтын үр дүнд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой байна.

 Багшлах бүрэлдэхүүнийг тест ашиглан нийгэм улм төрийн орчинг шинжлэх чадвар, хамтран ажиллах чадвар, суралцагчидтай ажиллах чадварын түвшинг тодорхойлох судалгаа хийхэд хэрэгжүүлэх түвшин боломжийн байна.

Улмаар багшийн үйл ажиллагааг төгсөгчдөөр үнэлүүлэх судалгаа хийж нэгтгэн дүгнэдэг. Сургалтын орчины шинжилгээгээр тус сургуулийн хувьд өөрийн хичээлийн дром, байруудтай, техник тоног төхөөрөмжөөр хангагдсан, авто паркийг шинэчилсэн зэрэг давуу талууд байна.

ЗАХИРАЛ С. ЦОГЗОЛМАА

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
  • Цусны бүлгээ мэдэж байх
  • Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.
×