info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах


Онлайн сургалтанд бүртгүүлэх


Ерөнхий мэдээлэл:
Нэвтрэх мэдээлэл:

Профайл зураг *
* тэмдэгтэй бүх талбарыг бөглөнө үү
Та манай онлайн сургалтанд бүртгүүлснийхээ дараа XAAH банкны 5753887146 дансанд төлбөрөө тушаана уу. Таны суралцах эрх төлбөр төлсний дараа нээгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол та 99992020, 99112822 дугаарын утсаар холбогдож авна уу.
Үйлчилгээний мэдээлэл:

Нэг. “БАТХҮЛЭГ” АВТОСУРГУУЛИЙН ХҮЛЭЭХ ЭРХ ҮҮРЭГ

  • Сургалтыг тухайн ангиллын жолооч бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хичээлийн программын дагуу зохион байгуулж, явуулах бөгөөд дадлага туршлагатай багш нараар хичээл заалгана.
  • Программт хичээлийг хичээл тус бүрээр 80-аас дээш хувь хангасан тохиолдолд улсын шалгалтанд оруулна. Хэрэв сургуулийн буруугаас хичээл тасарсан тохиолдолд нөхөн орох бөгөөд сонсогч өөрөө ирээгүй тохиолдолд тасарсан хичээлийг нөхөх үүрэг хүлээхгүй.
  • Сургалтыг зохих шаардлагыг бүрэн хангасан анги танхим, автодром, техник хэрэгсэл, үзүүлэн, сургалтын автомашин, автотренажер явуулна.
  • Сургалтын төгсгөлд сургуулийн урьдчилсан шалгалтыг зохих журмын дагуу явуулах бөгөөд урьдчилсан шалгалтын аль нэг хичээлд 3 удаа амжилтгүй дүн үзүүлсэн тохиолдолд улсын шалгалтанд оруулахгүй.
  • “Батхүлэг” автосургууль нь сургалтын эхэнд сургалтын төлбөр болох 260.000 төгрөгийг авах ба уг төлбөр нь улсын шалгалт авсан эхний өдрөөр дуусгавар болно.
  • Сургалтын явцад хичээлийн явц, чанарын талаар гарсан санал гомдлыг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэн өгч байна.
  • Хичээл эхлээд 3 хоногоос хойш (тушаал ЗЦГ-т өгсөнөөс хойш) гэрээ цуцлах асуудлыг хүлээж авахгүй бөгөөд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.

Хоёр. СОНСОГЧИЙН ХҮЛЭЭХ ЭРХ, ҮҮРЭГ

  • Программт хичээлд бүрэн хамрагдан сургалтын программыг хичээл тус бүрээр 80-аас дээш хувь хангасан байх.
  • Багш нараас сургалтын талаар тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж, хичээл таслах, хожимдох асуудал гаргахгүй байх ба өөрийн ажил, хичээлийн цагийг зөв зохицуулах.
  • Сургалтанд ашиглаж буй техник хэрэгсэл, анги танхим бусад өмч хөрөнгийг ариг гамтай эзэмшиж харьцах.
  • Сургалтын автомашин, анги танхим, техник хэрэгсэл, зурагт болон биет үзүүлэнгүүдийг сургалтанд бүрэн ашиглах.
  • Сургалтын явц, чанар, багш нарын зан харьцаа, ахуйн соѐлын талаар санал, гомдлоо компаний захиргаанд тавьж шийдвэрлүүлэх.
  • Эрүүл мэндийн үзлэгээр 7 хоногийн дотор, цусны бүлгийг 2 хоногийн дотор тодорхойлуулж хуудсаа сургуульд авчирч өгсөн байх.
  • Сонсогч сургалтын төлбөрөө хичээл эхэлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор 100 хувь төлж дуусгасан байх.
  • Сонсогч жолооны дадлагад явж байгаад аваар осол гаргасан тохиолдолд хариуцлага хүлээхгүй, харин багшийн эзгүйд дур мэдэн автомашиныг жолоодож байгаад аваар хийсэн үед хохирлыг 100 хувь хариуцна.
  • Сонсогч автодромын шалгалт өгч байх үедээ автомашины аюулгүй байдлыг хариуцна.
  • Улсын шалгалтыг сургууль дээрээ 3 удаа өгөх эрхтэй бөгөөд ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд бүрэн хамрагдаагүй тохиолдолд сургууль хариуцлага хүлээхгүй.
×