info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах

Үндсэн жолооны сургалт “ВС” ангилал

ВС ангилалаар сургалтын ерөнхий бүтэц нь үндсэн В ангилалтай ижил юм. Бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин/ 5000 кг-аас ихгүй даацтай чиргүүлтэй/ тээврийн хэрэгсэлийг жолоодно.

  • Бүгд хичээлийн анги танхимууд компьютержсэн, LCD TV-тэй, плакат, үзүүлэн, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлагаар сайн хангагдсан.
  • Багш нарын 80 хувь нь  наймаас дээш жил багшилсан, мэргэжлийн үнэмлэхтэй, мэргэшсэн багшийн үнэмлэхтэй,дадлага туршлагатай багш нар ажилладаг, чадварын түвшин судалгаагаар өндөр байна.
  • Салбар бүрдээ авто паркийн шинэчлэлийг ээлж дараалан хийж, сургалтын автомашинуудаа шинэчлэн сайжруулдаг.
  • Ямар нэгэн асуудал үүсч сургалтын автомашинд эвдрэл гэмтэл гарч зайлшгүй зогсолт хийхэд нөөцийн автомашин байдаг учраас сургалт доголдолгүй явагддаг.
  • Төгсөгч суралцагч бүрээс сургуулийн болон багш нарын талаар нэргүй судалгааг сар тутамд авч заншсан.
  • Сургалтын хөтөлбөрийн боловсруулалтыг европын холбооны сургалтын хөтөлбөр стандартад тулгуурлан шинэчилж байгаа, сургалтын агуулгын тодорхой хэсгийг электрон хэлбэрт шилжүүлэх оролдлого хийж, ирээдүйн үр дүнг тооцоолсон.
  • Хичээлүүдийг картаар боловсруулж, онол, дадлагын харьцааг зөв барьсан.
  • Сургалтын үр дүнг урьдчилан харьцангуй тодорхой томъёолсон.
  • Сургалтын хөтөлбөрийг орчин үеийн дэвшилтэт технологийн  хувилбар болсон модуль сургалтын технологиор боловсруулах эхлэлийг тавьж чадсан.
  • Багш нарыг сургалтын хэрэглэгдэхүүн, материалуудыг боловсруулахад  шаардлагатай техник тоног төхөөрөмж, хэрэгслээр боломжийн түвшинд хангасан.
  • 2013 оны эхний хагас жилд авто машин жолоодох бодит нөхцөл байдлыг сургалтын танхимд нь бүрдүүлж,өнөөгийн олон улсын сургалтын стандартад нийцсэн авто тренажёрыг ашиглаж эхлээд байна.Замын түгжрэл ихэссэн өнөөгийн нөхцөл байдалд сургалтын танхим дотроо жолоодлогын дадлага хийх нь цаг зав, зардал хэмнэсэн үр дүнтэй сургалт болж байгаа юм.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
  • Цусны бүлгээ мэдэж байх
  • Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.