Дадлагажих жолооны сургалт
Батхүлэг авто сургууль нь төгсөгчид болон сургууль хоёрын эргэх холбоог сайжруулах үүднээс жолооны үнэмлэхтэй жолооч нарт / Дадлагажих жолоо / сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж, сургалтандаа хэрэгжүүлж байна.
Ямар учраас машин барихгүй завсардсан талаар дараах судалгааг авдаг:
-
Төгсөөд барих боломжгүй байсан
-
Бага зэрэг бариад больсон
-
Механик машин барьж чаддаг эсэх
-
Автомат машин барьж чаддаг эсэх
-
Зөв болон буруу хүрдтэй авто машины алийг нь барих вэ?
-
Зам тээврийн осолд орж байсан эсэх, зэрэг асуулгаар судалгаа авсанаар суралцагчийн онцлогийг тодорхойлж, дадлагыг ямар шатлалтай зохион байгуулахыг сургалтын хөтөлбөртөө тусган ажилладаг байна. Жолооны үнэмлэхтэй жолооч нарт дадлагажих жолооны сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгыг дараах байдлаар нэгтгэн үзэж болохоор байна.
Үүнд:
-
Жолоодлогын тусгай талбайд дадлага хийнэ.
-
Хотын гаднах тойруугаар дадлага хийнэ.
-
Хотын төв уулзваруудаар дадлага хийнэ.
-
Хүсвэл өөрийнх жолоодох машин дээр дадлага хийлгэнэ.
-
Сүүлийн 2 жолооны дадлагыг суралцагчийн байгаа газраас нь очиж авч болох ба очих цаг нь жолооны дадлагын цагт орно.
-
Суралцах хугацаанд Замын Хөдөлгөөний Хууль Дүрмийн хичээлд сууна.
-
Суралцагчийн өөрийнх нь байнга явдаг маршрутаар дадлага хийлгэнэ. /ажлаас гэр, хотоос зуслан/
Суралцаж төгссөн нийт төгсөгчдийн 80 орчим хувь нь төгсөж гарсаны дараа, жолооны баруун хүрдтэй авто машин жолоодож байна. Гэтэл жолооны сургалтын хөтөлбөрт зөвхөн зүүн хүрдтэй авто машинаар дадлагын хичээлийг явуулж байгаа нь учир дутагдалтай тул “Батхүлэг” авто сургууль нь бүх төгсөгчиддөө баруун хүрдтэй авто машинаар дадлага хийх цагийг сургалтын хөтөлбөртөө оруулан, сүүлийн 2 хичээлийг баруун хүрдтэй, автомат машинаар дадлага хийлгэж төгсгөж байгаа нь суралцагчдын хэрэгцээтэй уялдсан тал ажиглагдлаа.