info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах

Авто тренажёр

Батхүлэг авто сургууль нь 15 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд сургалтаа тогтвортой явуулж, чанартай төгсөлтийг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Тус сургуулийн сургалтын орчинг судлахад “Батхүлэг” авто сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш сургалтын чанарыг сайжруулж, сургалтын орчныг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор ажилладаг байна. 2013 оны эхний хагас жилд авто машин жолоодох бодит нөхцөл байдлыг сургалтын танхимд нь бүрдүүлж, өнөөгийн олон улсын сургалтын стандартад нийцсэн авто тренажёрыг ашиглаж эхлээд байна.

Замын түгжрэл ихэссэн өнөөгийн нөхцөл байдалд сургалтын танхим дотроо жолооны дадлага хийх нь цаг зав зардал хэмнэсэн үр дүнтэй сургалт болж байгаа бөгөөд суралцагч нэг бүрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс нэг танхимыг иж бүрнээр нь тохижуулж 30 тренажёрыг суурилуулсан байна. Төгсөгчид болон сургууль хоёрын эргэх холбоог сайжруулах үүднээс жолооны үнэмлэхтэй жолооч нарт / Дадлагажих жолоо / сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж, сургалтандаа хэрэгжүүлж байна.

Ямар учраас машин барихгүй завсардсан талаар дараах судалгааг авдаг:

1. Төгсөөд барих боломжгүй байсан

2. Бага зэрэг бариад больсон

3. Механик машин барьж чаддаг эсэх

4. Автомат машин барьж чаддаг эсэх

5. Зөв болон буруу хүрдтэй авто машины алийг нь барих вэ?

6.Зам тээврийн осолд орж байсан эсэх, зэрэг асуулгаар судалгаа авсанаар суралцагчийн онцлогийг тодорхойлж, дадлагыг ямар шатлалтай зохион байгуулахыг сургалтын хөтөлбөртөө тусган ажилладаг байна.

Тус авто сургуулийн нэг онцлог нь тренажёрыг сургалтанд хэрэглэсэн явдал юм.

Үүнд:

  • Суралцагчдын хэрэгцээг хангаж. тэдний цаг завыг хэмнэж сургалтын нийт цагийг багасгах, дадлага хийх хуваарь, дараалал хүлээхгүй хүссэн үедээ хичээллэх боломж олгосон.
  • Суралцагч жолооны үнэмлэхээ аваад авто машин жолоодохгүй удсанаас ур чадвар мууддаг асуудлыг шийдвэрлэсэн.
  • Сургалтыг стандартчилах боломжтой. Харилцан адилгүй мэдлэг чадвартай хүмүүст тус бүрт нь тохирсон сургалт дадлага явуулж болно.
  • Суралцагчийн сургалтын чанарыг сайжруулж, жолооны шалгалтанд тэнцэх магадлалыг 20-40 хувиар нэмэгдүүлсэн.
  • Жолооны багш нарын хэрэгцээг хангахад дараах ач холбодолтой гэж үзэж болохоор байна.
    Үүнд:
    • Багш нарын ажлын ачаалалыг багасгаж, заах аргыг боловсронгуй болгосноор үр дүн бүхий чанартай сургалт болно. 
    • Сургалтын стандартчиллыг сайжруулан, авто машины тоог багасгаж, багш нарын тоо буурснаар, замын хөдөлгөөнд оролцох машины тоог багасгах боломжтой.
    • Авто машины тоног төхөөрөмжийн засварын зардал, шатахууны хэмнэлт болон бусад олон зардалыг хэмнэх боломжтой.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
  • Цусны бүлгээ мэдэж байх
  • Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.