Ангилал ахиулах жолооны сургалт
Механикжсан тээврийн хэрэгслийг бүх жин, бүтэц, зохион байгууллалтаас нь хамааруулж A B C D E М /механизм/ гэж ангилж түүнд тохирсон жолоодох эрхийн үнэмлэх олгоно.
-
А- ангилал- мотоциклийн ангилал. Өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй 2, 3, 4 дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл.
-
В- ангилал - жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай суудлын авто машин, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй ачааны автомашин, 750 кг-аас ихгүй бүх жинтэй чиргүүлтэй байж болно.
-
С- ангилал - бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин 5000 кг-аас ихгүй бүх жинтэй чиргүүлтэй байж болно
-
D- ангилал - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автомашин. Бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй.
-
Е- ангилал - B, D ангилалын автомашинууд 750 кг-аас их бүх жинтэй чиргүүлтэй, С ангилалын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн. Ер нь “Е” ангилал чиргүүлийн ангилал юм.
-
М /механизм/ ангилал - бүх төрлийн трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл, ажлын тогог төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.
-
D- ангилалын тээврийн хэрэгслийг 21 наснаас дээш бусад ангилалын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны, Унадаг дугуйг 14-өөс дээш, мопед (моторт дугуй)-г 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцодог.