info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах

Жолооч таны мэдлэгийн санд

Бичиг баримт:

  • Та автомашин жолоодохдоо тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичгийг заавал авч яваарай. Мөн тээврийн хэрэгслийн үзлэгийн хуудас, татвар, даатгалтай холбоотой баримт бичиг зэргийг авч явахад илүүдэхгүй.

Авто тээврийн даатгалын үндсэн төрлүүд:

  • Тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой даатгал
  • Тээврийн хэрэгслийн үндсэн иж бүрдэлд ордоггүй нэмэлт төхөөрөмжийн эвдрэлтэй холбоотой даатгал
  • Тээвэрлэж байгаа ачааны гэмтэлтэй холбоотой даатгал
  • Жолооч зорчигчдын осол, гэмтэлтэй холбоотой даатгал
  • Жолоочийн иргэний хариуцлагатай холбоотой даатгал

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил

  • Жижиг гэлтгүй зам тээврийн осол зөрчлөөс болж зардал их гардаг. Замын хөдөлгөөний дүрэм (ЗХД)-ийн заалт зөрчсөний торгууль ч нэлээдгүй хувийг эзэлдэг. Иймд ямарч нөхцөлд ЗХД-ийг ягштал баримталж, хөдөлгөөний аюулгүй байдлыг байнга хангаж яваарай.

Үргэлж автомашинаараа явах хэрэгтэй гэж үү?

  • Ойрын зайд, ялангуяа өвлийн улиралд 10 минут орчим хугацаанд яваад хүрчих газарт авто машины хөдөлгүүр ажлын температуртаа хүртэл халж амждаггүй тул шатахуун зарцуулалт болон эд ангийн элэгдэл ердийнхөөс илүү байдаг. Ийм тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах нь хямд гэдгийг анхаараарай.

 

Шатахуун зарцуулалтанд нөлөөлөх зүйлс

  • Замын түгжрэл
  • Тээврийн хэрэгсэл чирэх болон хүнд жинтэй ачаа тээвэрлэх
  • Байнга богино зайд явах
  • Салхи сөрж удаан явах
  • Эгц уруу, огцом, өгсүүр замаар удаан явах
  • Хэт халуун болон хэт хүйтэн нөхцөлд явах
  • Шаардлагагүй ачааг багажиндаа байнга тээвэрлэж явах
  • Авто машинаа огцом хурд авахуулж, огцом тоормослохгүйгээр жигд хурдтай жолоодоорой. Ингэснээр шатахууны зардал хэмнэгдэх төдийгүй автомашины тань эдэлгээ уртасна
  • Замын түгжрэлд орохгүйн тулд автомашинтай гадуур явах цаг, маршрутаа зөв сонгоорой
  • Дугуйн хийн даралтаа тогтмол шалгаж тохируулаарай
  • Богино зайд олон дахин явахаас аль болох зайлсхийгээрэй

Автомашинаа зогсоолд тавих

  • Автомашинаа зогсоолд тавихдаа дугуйгаа тэгшилж, толь болон антейнаа эвхэж байгаарай. Мөн зогсоолын тоормосоо татаж, дамжуулгаа 1-р араанд, хэрвээ автомат хурдны хайрцагтай бол “Р” байрлалд тавь.
  • Грашид удаан хугацаагаар автомашинаа орхихоор бол дугуйг нь хөндийрүүлж, утааны яндангаа бөглөж тавих нь зүйтэй.

Үнэтэй зүйлээ автомашиндаа бүү орхи

  • Үнэтэй эд зүйлийг автомашины урд хайрцагт, ялангуяа нүдэнд ил харагдахаар газарт бүү орхи. Энэ нь хулгайчийг өөртөө татах даллуур болдог
  • Үнэт зүйлсийг өөртөө авч явах бололцоогүй бол ядаж багажиндаа хийж түгжээрэй. Мөн автомашиныхаа бичиг баримтыг ч бүхээгтээ үлдээх хэрэггүй юм.

Автомашинаа нүдэнд ил харагдах газарт орхи

  • Автомашинаа орхихдоо ямагт нүдэнд ил харагдах газарт тавихыг хичээ. Шөнө бол сайн гэрэлтүүлэгтэй газарт тавиарай.
  • Видео хяналтын системтэй газарт ойрхон байвал хяналтын хүрээнд оруулан тавь.

Хүүхэд тээвэрлэх

  • Хичнээн ойр зайд явах байлаа ч хүүхдийг суудлын бүсийг нь хийлгүй бүү тээвэрлэ
  • Хүүхдийг гартаа тэвэрч, эсвэл өвөр дээрээ суулгаж тээвэрлэх нь тийм ч тохиромжтой арга биш. Энэ нь гаднаас нь хархад хамгийн аюулгүй арга мэт санагдавч автомашин огцом тоормослох үед байдал эсэргээр эргэдэг
  • Хүүхдийг зориулалтын тусгай суудалд суулган, бүсээр нь даруулж тээвэрлэх нь аюулгүй
  • Хүүхдэд зориулсан суудлыг зөв сонгох нь чухал байдаг. Хүүхдийн нас жингээс хамааруулан суудлыг сонгоно. Хэзээ ч хуучин суудал бүү аваарай

Ачаа тээвэрлэх

  • Бүхээгний орой дээрх ачаа ачих хэрэгсэл нь автомашинд үйлчлэх агаарын эсэргүүцлийг ихэсгэдэг тул шатахуун зарцуулалтыг ачаагүй үеийнхээс бараг 10 орчим хувь нэмэгдүүлдэг
  • Ачаа нь жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байхаас гадна автомашины тогтворжуулалтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхээргүй байх ёстой
  • Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0,4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” гэсэн таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна. Харин суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу өргөнөөрөө 0,5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглодог

Утаа хаях

  • Хөдөлгүүрийг асаасны дараа хэдхэн секундын хугацаанд цагаан утаа хаяж байвал энэ нь хэвийн үзэгдэл юм. учир нь дуу намсгуурт хуримталсан чийг ууршиж байгаа хэрэг. Энэ цагаан утаа хөдөлгүүр халахын хэрээр улам багасж үгүй болно
  • Дизель хөдөлгүүртэй автомашин удаан хугацаагаар жигд хурдтай явж байгаад огцом “хааз” өгөхөд бага зэрэг хар утаа хаях нь санаа зовох зүйл биш

Анхаарч, урьдчилан сэргийлэх зүйл

  • Ямар нэг гэмтэлтэй, элэгдэлтэй, удаан хадгалагдсан дугуйг ялангуяа урд тэнхлэгтээ хэзээ ч бүү тавь
  • Өвлийн дугуйг зуны улиралд хэзээ ч бүү хэрэглэ. “Буудах” аюултай
  • Ажил гүйцэтгэх үедээ бугуйвч болон цагаа авсан байх. (аккумляторын баттерейг салгасан үед ч)
  • Аккумляторын баттерейг холбох үедээ анхааралтай байж, туйлуудыг нь солихгүй байх. Туйлуудыг сольж холбосон үед автомашинд ноцтой гэмтэл учирч болно гэдгийг анхаар
  • Аккумляторын баттерей болон генераторын шонг хооронд нь дурын цахилгааны утсаар холбохгүй байх
  • Цахилгаан тоноглолд засвар, үйлчилгээ хийх үед хасах (–) шонг салгаж байх. Салгасан эсэхээ байнга шалгаж байх
  • Хөдөлгүүр ажиллаж байх үед Аккумляторын баттерейн шонг салгах нь ноцтой гэмтэл үүсгэдэг гэдгийг анхаар
  • Аккумляторын баттерейг цэнэглэх үед шатамхай хий ялгардаг учир галын аюулаас болгоомжил
  • Хүчил нь түлж, идэх шинж чанартай хортой бодис тул түүнтэй болгоомжтой харьцаарай. ялангуяа нүд рүүгээ үсэргэхээс болгоомжил. Хэрэв арьс болон хувцсанд хүчил хүрсэн бол хүнсний содын уусмалаар угаагаад цэвэр усаар зайлаарай
  • Нүдэнд хүчил хүрсэн үед цэвэр усаар яаралтай зайлаад эмчид хандах нь зүйтэй

Автомашинаа хэрхэн яаж угаах вэ?

  • Автомашинаа байнга хүнээр угаалгахгүй үе үе өөрөө угааж байх нь хаана ямар гэмтэл үүссэнийг олж илрүүлэх сайн талтай
  • Автомашиныг халуун наранд угаавал ус хурдан ууршиж толбо үүсгэдэг.
  • Мөн хэт халуун усаар хүйтэн бүхээгийг, эсвэл хүйтэн усаар халуун бүхээгийг угаавал автомашины будганд бичил хагарал үүсдэг гэдгийг анхаар
  • Угаах уусмалыг бэлтгэхдээ бүлээн усанд бага зэргийн угаалгын бодис хийж зориулалтын зөөлөн алчуураар угаах хэрэгтэй

Авто тээврийн хэрэгслийн даатгал

  • Юуны өмнө даатгуулагч нь гэрээнд заасан эрсдэл учрахад төлсөн мөнгөнийхөө оронд даатгалын компаниас нөхөн төлбөр авах амлалт олж авлаа гэдгээ санах хэрэгтэй

Чиргүүл чирэх

  • Та анх удаагаа чиргүүл чирэх гэж байгаа бол таны автомашины чирэх төхөөрөмж хэвийн эсэхийг шалгаарай
  • Ачаатай чиргүүлийг ачаагүй Автомашинаар чирэхээс зайлсхий
  • Чиргүүл чирч явахдаа яаралгүй жигд хурдтай яв
  • Цаг агаарын байдал тааруу, хүчтэй салхитай байх юмуу налуу газраар явах үедээ хурдаа бууруул
  • Хөндлөн чиглэлд шарвах шинж илэрвэл хурдаа аажим бууруул
  • Онцын шаардлагагүй бол “хүнд” араанд залгах хэрэггүй. Удаан хугацаагаар “хүнд” араанд залгаж явах нь хөдөлгүүр халах нэг шалтгаан болдог
  • Чиргүүлтэй Автомашинаар буцаж эргэхдээ аль болох аюулгүй газрыг сонгож, огцом эргэлт хийхгүй байх хэрэгтэй

Хөргөлтийн болон бусад шингэнийг өвлийн улиралд бэлтгэх

  • Ус болон антифризийн холимог болох тосол нь хүйтнийг тэсвэрлэхээс гадна хөргөлтийн системд зэврэлт үүсэх явцыг сааруулдаг шинж чанартай байдаг
  • Хүйтний улиралд тосны зуурамтгай чанар нэмэгдэж өтгөөрдөг бөгөөд ингэснээр хөдөлгүүрийг асаах үеийн эсэргүүцэл ихэсдэг. Иймд хөдөлгүүртээ бүх улиралд хэрэглэгддэг зуурамтгай чанар багатай тос хийх хэрэгтэй

Аккумляторыг өвлийн улиралд бэлтгэх

  • Өвлийн улиралд хамгийн их тохиолддог асуудлын нэг нь аккумлятор цэнэгээ алдах. Үүнээс сэргийлэхийн тулд та аккумляторын цэнэгийг шалгаж, шонгуудыг цэвэрлэн, холболтыг нь чангалаарай
  • Шонгууд бохирдсон бол аккумлятор хэдийгээр цэнэгтэй байсан ч хэрэглэгчдийг тэжээж чадахгүй болдог. Иймэрхүү жижиг асуудлаас болж авто машинаа асааж чадахгүй чирүүлэх тохиолдолд гардгийг санаарай

Шил алчуур болон шил угаагуурыг өвлийн улиралд бэлтгэх

  • Өвлийн улирал эхлэхээс өмнө шил алчуур болон шил угаагуурын байдлыг шалга
  • Шил алчуурын резинэн сойзыг шалгаж, шаардлагатай бол солих хэрэгтэй. Шил алчуурыг  ажлуулахын өмнө түүний сойзны резин, урд салхины болон хойт талын шилэн дээр наалдаж хөлдсөн эсэхийг шалгах хэрэгтэй

Дугуйн гинж

  • Дугуйн гинж нь халтиргаатай замаар яваа автомашины туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд түүнийг хөтлөх дугуйндаа угсарч ашиглана
  • Та автомашиндаа дугуйн гинж худалдан авахаар шийдсэн бол дугуйныхаа хэмжээнд тохирох гинжийг сонгоорой
  • Төрөл болон хэмжээ нь тохироогүй дугуйн гинж ашигласнаар автомашиныхаа бүхээгийг гэмтээж болно
  • Харин дугуйн гинжийг болон замын гадаргууг гэмтээхгүйн тулд цасгүй замаар явж эхлэхийн өмнө түүнийг тайлж аваарай

Өвөл замд гарахдаа

  • Өвөл цаг агаарын хурдан өөрчлөгдөж болох тул замд гарах үед тань дулаан байсан ч бүх зүйлд бэлтгэлтэй гараарай
  • Хүйтэн цасан шуургатай нөхцөлд болон мөстсөн замд хэрхэн автомашинаа жолоодох талаар сайтар мэдсэн байгаарай
  • Халтиргаатай замд бага хурдтай аажим явж, огцом ухасхийлгүйгээр “хааз”-аа аажим нэмж эргэлтийг алсуур хийж зөөлөн тоормослож яваарай

Замд явахдаа

  • Хот хоорондын замд буюу ялангуяа араа солих, тоормослох шаардлага бараг гарахгүй хатуу хучилттай замаар явах үед жолоочийн анхаарал сулардаг. Иймд үе үе анхаарлаа өндөржүүлж, замын байдал гэнэт өөрчлөгдөхөд түүнд тохирсон хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байгаарай
  • Замын тухайн нөхцөлд тохирсон аюулгүй хурдыг сонгож яв
  • Хэрэв та ядарсан бол заавал зогсож амарсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлээрэй
  • Хот хоорондын замд явахдаа зорчих хэсгийг чөлөөлөлгүй зогсож хэрхэвч болохгүй. Тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн чөлөөлж замын шороон хэсэг дээр зогсоох хэрэгтэй
  • Хэрэв замын хөвөө нь тээврийн хэрэгсэл зогсож багтхааргүй нарийхан бол түүн дээр зогсож болохгүй бөгөөд боломжтой газар таарсан үед л тээврийн хэрэгслээ зогсоох нь зөв
  • Хөдөлгөөний эрчим ихтэй, тээврийн хэрэгслүүд нь хурдтай явдаг, нарийн замд тээврийн хэрэгслээ замаас гаргаж зогсоогоорой
  • Хэрэв зорчих хэсэг дээр зайлшгүй зогсолт хийсэн бол өдөр шөнө ялгаагүй ослын зогсолтын тэмдгийг тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулаарай
  • Хориглосон газарт буюу зорчих хэсэг дээр зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Эс тэгвээс уг байдлаас үүдсэн ЗТО-ын хариуцлага тань дээр ирэх болно
  • Цаг агаарын болон замын нөхцөл муудах юмуу түүнчлэн замын хөдөлгөөний эрчим ихсэх үед сонгож авсан хурдаа бууруулаарай
  • Хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхийн өмнө арыг харах толиндоо харж боломжтой үед үйлдлээ эхлээрэй. Бодлогогүй, эргэлзээтэй, огцом үйлдэл бүү хий

Автомашинд үйлчилгээ хийх үеийн аюулгүй ажиллагаа

  • Уур цоргиж болзошгүй
  • Хөдөлгүүр хөрч амжаагүй байхад радиаторын тагыг авбал хөргөлтийн шингэн оргилох аюултай
  • Хөдөлгүүрийн ажиллагааны үед тос болон бусад шингэн их хэмжээгээр халдаг тул тэдгээрийг юүлж авахдаа болгоомжтой ханд
  • Утааны яндан болон хөдөлгүүрийн бусад халсан хэсэгт хүрч түлэгдэхээс болгоомжил
  • Кондейшн системийн шингэн мөн түлэх аюултай

Гал гарч болзошгүй

  • Хөдөлгүүр их хэмжээгээр халсан үед утааны яндан дээр шатахуун асгахыг хориглоно
  • Засвар үйлчилгээ хийгдэж буй автомашины ойролцоо тамхи татах, ил гал гаргахыг хориглоно
  • Бензиний уур агаараас хүнд учир аль болох доор цэгт хуралддаг. Иймд үзлэгийн сувган дээр зогсож байгаа автомашины тэжээлийн системийг засварлахаас зайлсхий
  • Цахилгаан хэлхээний гүйдлийн ачаалал ихсэх буюу богино холболт үүсэх нь автомашинд гал гарах нэг гол шалтгаан болдог. Иймд автомашины цахилгааны утаснуудыг байнга шалга
  • Тэжээлийн системд засвар хийж буй үед их халдаг хүчтэй зөөврийн гэрэл хэрэглэхийг хориглоно
  • Гал унтраагуурыг ямагт ойр, гарын доор байлга
  • Автомашиныг домкротоор өргөсөн үед мултрах, халитарч гулсахаас сэргийлж нэмэлт тулгуур ивүүр хийж болгоомжтой ажилла
  • Автомашинд гагнуурын ажил гүйцэтгэхдээ аккумляторын шонг салгга

Ажилласан хий болон химийн бодисын ууранд хордоно

  • Битүү гарашт буюу хаалга нь хаалттай байранд хөдөлгүүрээ бүү асаа. Ажилласан хий богино хугацаанд хүний биеийг хордуулж үхэлд хүргэх аюултай тул битүү байранд байгаа автомашины хөдөлгүүрийг хэзээ ч бүү асаалттай нь орхи

Хортой идэмхий бодис

  • Антифриз, тоормосны шингэн, дизелийн түлшээр арьсаа бүү бохирдуул
  • Тосонд гараараа хүрч ажиллах тохиолдолд бээлий өмсөх юмуу, эсвэл хамгаалах тос түрх
  • Аккумлятор нь хортой, түлэх, идэмхий шинж чанартай зэврэлт үүсгэх хүхрийн хүчил агуулдаг
  • Аккумлятороос ялгарах устөрөгч нь дэлбэрэх онцгой аюултай

Бензин болон дизелийн түлш

  • Зуны улиралд түлшний савыг тултал нь дүүргэсэн мөн автомашиныг халуун наранд удаан хугацаагаар орхисон үед халалтаас тэлсэн бензин савнаасаа хальж гоожиж болно

Тоормосны шингэн

  • Тоормосны шингэн нь төрөл бүрийн өнгөтэй хийгддэг бөгөөд ашиглалтын үед харлаж өнгө нь бүдгэрдэг
  • Тоормосны шингэн алдагдаж байгааг зогсоолгүйгээр, автомашинаа бүү хөдөлгө

Хөдөлгүүрийн тос

  • Хөдөлгүүрийн тос тунгалаг, шар өнгөтэй байдаг бөгөөд амархан бохирдож өнгө нь хувирдаг. Хэрэв аль нэг газраар тос алдагдаж байвал авто үйлчилгээний газарт хандаарай

Ус

  • Халуун нартай өдөр усны уур автомашины хүйтэн хэсэгт хүрч усан дусал болоод урсахдаа их хэмжээний ус гоожиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Үүнээс айх хэрэггүй

Автомашин эвдэрсэн үед яах вэ?

  • Хэрэв замд яваа үед таны автомашин эвдэрсэн бол сандрах хэрэггүй, бүх зүйлийг сайтар тунгааж бод. Ямар эвдрэл гарсныг та мэдэхгүй байгаа бол сэтгэлээр бүү уна. Ихэнх эвдрэл нь сайн механик газар дээр нь засчихаар энгийн шалтгаанаар үүссэн байдаг
  • Автомашин эвдэрсэн үед түүнийг замын зорчих хэсгээс аль болох түргэн холдуулж тавих хэрэгтэй

Хэрэв хөдөлгүүр асахгүй бол яах вэ?

  • Түлхүүрээ түлхээд үз. Хянах самбар дээр асдаг байсан гэрэл асч байна уу. Хэрэв бүх гэрэл асахгүй байх юмуу эсвэл стартер дарах үед тэдгээр гэрэл унтарч байвал аккумляторын баттерейтай холбоотой гэмтэл үүссэн байж болно
  • Автомат хурдны хайрцагтай автомашины хөшүүрэг “Р” юм уу “И”-ээс бусад байрлалд байхад хөдөлгүүр асахгүй
  • Таны автомашины шатахуун дууссан байж болно. Шатахууны түвшин хэмжигч буруу заах тохиолдол байдаг. Та хэдийд хэр зэрэг шатахуун хийснээ бодоод үзээрэй

Шатахуун дууссан бол яах вэ?

  • Сүүлчийн дусал шатахуунаар хөдөлгүүр асна гэж найдах хэрэггүй
  • Шатахуун дууссан үед хөдөлгүүрийг асаах гэж удаан оролдвол түлш дамжуулах системд хий орхоос гадна түлшний савны ёроол дахь бохир зүйлс орж, шатахуунаар цэнэглэсний дараа ч хөдөлгүүрийг асаахад хүндрэл учруулж болно

Хөдөлгүүр хэт халсан үед яах вэ?

  • Түгжрэлтэй замаар явах нь хөдөлгүүр хэт халах нэг шалтгаан болдог бөгөөд хөдөлгүүр хэт халах нь ноцтой гэмтэл үүсэх аюултай тул хөргөлтийн шингэний температурын заалтыг анхаарч явах хэрэгтэй
  • Хөдөлгүүр хэт халсныг илтгэх шинж тэмдэг нь копот дороос уур цоргих явдал юм. энэ тохиолдолд хөдөлгүүрээ унтраавал илүүдлийн саваар хөргөлтийн шингэн тургих аюултай байдаг
  • Уур савсахаа болисон үед л хөдөлгүүрээ унтрааж копотоо онгойлго
  • Хэт халсан хөдөлгүүр бүрэн хөртлөө хагас цаг орчим хугацаа шаардагдах болно

Төрөл бүрийн шатахуун

  • Ихэнх автомашин бензин юмуу дизелийн түлшээр ажилладаг
  • Өөр төрлийн энерги үүсгэгч буюу шахсан хий, шингэрүүлсэн хий болон цахилгаанаар ажилладаг хөдөлгүүр нь одоогоор өргөн аиглагдахгүй байгаа боловч экологийн үзүүлэлт харьцангуй сайн учир улам бүр өргөн хэрэглэгдэх хандлагатай байна

Шатахууны зарцуулалтг тооцох

  • Та автомашиндаа 35л хийсэн шатахуун 350км яваад дууссан бол түлшний дундаж зарцуулалт 10км-т 1л буюу 100км 10л болно
  • Хэмжилт бүрт шатахуун зарцуулалт зөрүүтэй гарвал бүү гайхаарай. Хот хоорондын шулуун замд явах, хотын дотор байнга зогсолт хийж явах зэрэгт шатахуун зарцуулалт өөр өөр байна
  • Мөн шатахуун зарцуулалт жилийн улирал болон агаарын даралтаас хамаардаг
  • Хүйтэн хөдөлгүүрийг асаах үед шатахуун зарцуулалт 20-30% нэмэгддэг. Үүний зэрэгцээ хүйтэн (-20 градуст С) хөдөлгүүрийг нэг удаа асаахад 400-500км зам явсантай тэнцэх хэмжээний элэгдлийг хөдөлгүүр болон бусад агрегатын эд ангиудад бий болгодог

Бензиний оронд дизелийн түлш хийх

  • Энэ тохиолдолд хөдөлгүүрийг асааж болохгүй
  • Асаалаа ч удаан ажиллахгүй унтрах ба ингэснээр тэжээлийн системийг бүхэлд нь цэвэрлэхэд хүрнэ
  • Үүнийг мэдсэн даруйдаа бүх дизелийг юүлж аваад, түлшний саваа авч угаагаад бензинээр дүүргэнэ

Тоормосны шингэн

  • Тоормосны шингэн хэт их дундарсан үед накладны элэгдлийг шалгаарай
  • Хэрэв тоормосны шингэн байнга нэмүүлж байвал шингэн хаа нэгтэйгүүр алдагдаж байна гэсэн үг
  • Тоормосны шингэний түвшинг долоо хоногт нэг удаа, эсвэл хол замд гарахын өмнө шалгаж байгаарай
  • Тоормосны шингэнийг автомашины явсан гүйлтээс хамааралгүйгээр хоёр жилд нэг удаа сольж байх нь зүйтэй

Хөдөлгүүрийг “цаг шиг” ажиллуулахын тулд юу хийх, юуг хийхгүй байх вэ?

  • Хөргөлтийг шингэний төвшин болон дамжуулгын ременийг байнга шалга
  • Хөдөлгүүрийг асаалттай нь орхиж, автомашиныг хэт удаан халаасны хэрэггүй
  • Хөдөлгүүрийг халаах үедээ өндөр “хааз”-лах хэрэггүй
  • Түлшний шүүрийг цагт нь сольж бай
  • Хөдөлгүүр хүйтэн байх үед огцом “хааз”-лах хэрэггүй
  • Хөдөлгүүр хэт халж эхэлбэл автомашинаа зогсоож хөргө. Дараа нь хэт халсан шалтгааныг нь олж тогтоох хэрэгтэй

Хэт халалт юунаас үүсэх вэ?

  • Хөргөлтийн шингэний түвшин дундрах
  • Сэнс гэмтэх
  • Хөргөлтийн шингэн алдагдаж дундрах
  • Радиатор бохирдох, гуурсууд битүүрэх
  • Хөргөлтийн шингэний насос гэмтэх
  • Хөргөлтийн шингэний насосны ремень тасрах
  • Радиаторын сараалж дундуур салхи нэвтрэх болоцоо хаагдах
  • Термостат ажиллахгүй болох
  • Хөдөлгүүрийг удаан хугацаанд өндөр эргэлттэйгээр ажиллуулж явах
  • Бүгчим халуунд салхи уруудаж явах зэрэг шалтгаан орно

Автомашиныг хэрхэн чирэх вэ?

  • Автомашины урд болон ард талд чирэхэд зорицлсан дэгээ юмуу чих байдаг
  • Зарим автомашинд эдгээр нь багажны цуглуулгатй хамт ирдэг бөгөөд бүхээг юмуу, оролд эрэгдэж тогтоохоор хийгддэг
  • Чирэх татлагыг авто машиндаа байнга авч явах шаардлагатай
  • Автомат хурдны хайрцагтай автомашиныг чирэхдээ дамжуулгын хөшүүргийг “И” байрлалд тавиарай
  • Автомат хурдны хайрцагтай автомашиныг ихэвчлэн 30км/цагаас их хурдтай юмуу 30км-ээс хол зайд чирэхийг хориглоно. Чирэгдэж байгаа автомашины ослын дохионы гэрлийг асаагаарай
  • Байрнаасаа хөдлөхөөс өмнө чирч яваа болон чирэгдэж байгаа автомашины жолооч нар хаагуур яаж явахаа сайн тохиролцсон байх хэрэгтэй

Тосны төвшинг хэрхэн шалгах вэ?

  • Танд цэвэр алчуур, хөдөлгүүрт хийсэнтэйгээ адил маркийн тос болон юүлүүр хэрэгтэй
  • Тосны төвшинг шалгахын өмнө автомашинаа тэгш гадаргуу дээр байрлуулж хөдөлгүүрээ хамгийн багадаа 5 минут “амраасан” байх ёстой

Хөдөлгүүрийн тос дундрах шалтгаан

  • Тос солих хооронд нэгээс хоёр удаа тос нэмэх бол хэвийн үзэгдэл юм
  • Удаан ашиглагдсан юмуу, гүйлт ихтэй хөдөлгүүрт 1500км гүйлт бүрт хамгийн ихээр бодоход 1л тос нэмж болно. Харин үүнээс их тос нэмж байгаа бол хэвийн бус болчихсоны шинж

Хөдөлгүүрийн тосыг яагаад солих хэрэгтэй вэ?

  • Ихэнхи үйлдвэрлэгчид хөдөлгүүрийн тосыг 10-20мян.км гүйсний дараа солих санал болгодог ч эрс тэс уур амьсгалтай хуурайшил ихтэй манай орны нөхцөлд үүнээс эрт солиход буруудахгүй
  • Автомашин ашиглагдаагүй байх үед ч тос муудаж чанараа алддаг гэдгийг санаж гүйлт бага байлаа ч жилд нэгээс доошгүй удаа тосоо солиорой

Даатгалын хураасжийг хэрхэн тодорхойлох вэ?

  • Даатгалын хураамж гэдэг нь даатгуулагч өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус ашиг сонирхлоо даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөр юм.
  • Даатгалын хугацаа нь хураамж төлсний дараах өдрөөс эхлэн 1 жил байдаг
  • Даатгалын үнэлгээг тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнээс хэтрүүлэхгүйгээр тогтооно

Даатгалын нөхөн олговорыг хэрхэн авах вэ?

  • Тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээр нь үнэлж даатгуулсан тохиолдолд холбогдох хууль болон гэрээний дагуу бодит хохирлыг 100 хүртэл хувиар барагдуулна
  • Зах зээлийн үнээс багаар үнэлж даатгуулсан тохиолдолд хохирлыг даатгалын үнэлгээнд хувь тэнцүүлэн нөхөн төлөлт хийнэ

Нөхөн төлбөр авахад бүрдүүлэх бичиг баримт

  • Хохирол нөхүүлэх тухай өргөдөл
  • Даатгалын баталгаат гэрээ, шаардагдах бусад бичиг, баримт, материал
  • Ослын талаар гаргасан замын цагдаагийн газрын үзлэгийн акт, дүгнэлт
  • Эвдрэлийг зассан авто үйлчилгээний газрын өртгийн тооцоо, холбогдох бичиг баримт
  • Ослын хохирлыг харуулсан фото зураг

 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам

1 оноо

1.    Жолооч та тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол 1 оноогоо хасуулна. /19200 төгрөгөөр торгуулна/

2.    Та ЗХАБ-ыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /48000 төг/тийм хүнд жолоогоо шилжүүлсэн бол 1 оноогоо хасуулна /19200 төг/

3.    Та тээврийн хэрэгслээ жолоодохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй мөн зорчигчид чинь хамгаалах бүс, малгай хэрэглүүлээгүй бол 1 оноогоо хасуулна /9800 төг/

4.    Та гэрлэн дохионы болон зохицуулагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд орсон бол 1 оноо хасуулна /19200 төг/

5.    Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч бол 1 оноо хасуулна /19200 төг/

Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин ЗХАБ-ын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолооч сүүлд хасагдсан оноогоо сэргээлгэж болно

2оноо

1.    Жолооч та тээврийн хэрэгслэлээрээ хөдөлгөөнд оролцохдоо жолоодох эрхийн үнэмлэхгүй явсан бол 2 оноогоо хасуулна /19200 төг/

2.    Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох замын хөдөлгөөнд оролцсон бол 2 оноогоо хасуулна /19200 төг/

3.    Та ямар нэгэн байдлаар согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээвриын хэрэгсэл жолоодсон мөн тийм этгээдэд жолоог шилжүүлсэн бол 2 оноогоо хасуулна /96000 төг/

4.    Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй, дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд ороцсон жолооч 2 оноогоо хасуулна /96000 төг/

5.    Зам тээврийн осолд холбогдсон жолооч нар ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /96000 төг/

6.    Жолооч та гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бол 2 оноогоо хасуулна /19200 төг/

7.    Та замд явахдаа тээврийн хэрэгслийнхээ хурдыг дүрмэнд заасан зөвшөөрөгдөх дээд хязгаараас 50% хүртэл хэтрүүлсэн бол 2 оноогоо хасуулна /19200 төг/

8.    Та явган давуу эрх бүхий явган зорчигчид зам өгөөгүй бол 2 оноогоо хасуулна /9600 төг/

9.    Жолооч та хөдөлгөөн хориглосон гэмтэлтэй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 2 оноогоо хасуулна.

Хориглосон гэмтэлд: Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус байвал 2 оноогоо хасуулна /48000 төг/

3 оноо

1.    Та төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол 3 оноогоо хасуулна /48000 төг/

2.    Та өөрөө дур мэдэн тээврийн хэрэгсэлдээ тусгай дуут болон гэрлэн дохио тавь ашигласан бол 3 оноогоо хасуулна /96000 төг/

5 оноо

ЗХАБХолбоотой хууль тогтоомж зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлж гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолооч. Торгууль нь ЗХД-ийн ямар заалт зөрчиж осол гаргаснаас хамаарна.

Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин ЗХАБ-ын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн сүүлд хасагдсан оноог сэргээж сэргээж, мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам

/хуулийн үгээр/

2016-02-01 өдрөөс эхэлж Замын хөдөлгөөний дүрэмд заасан 17 зөрчилд оноо хасах систем үйлчилж байна. Оноо хасахаас гадна давхар торгууль ноогдуулна. www.servicr.police.gov.mn сайтаас өөрийн зөрчлийн оноо торгуулийн талаар мэдээлэл авч болно. Жолооч ЗХАБ-тай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учруулж болзошгүй хор, уршгаас хамаарч 1-5 оноо хасна.

Нэг оноо хасах зөрчил

1.    Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн жолоо /19200 төгрөг/

2.    ЗХАБ-ыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /48000 төг/ тийм этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /19200 төг/

3.    ЗХ-д ороцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч, зорчигчид хамгаалах бүс, малгай хэрэглүүлээгүй жолооч /9800 төг/

4.    Гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд орсон жолооч /19200 төг/

5.    Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч /19200 төг/

6.    Хүн /96000 төг/ ба ачаа тээвэрлэх /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль/ журам зөрчсөн жолооч

Хоёр оноо хасах зөрчил, торгууль

1.    Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч /192000 төг/

2.    Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /19200 төг/

3.    Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн бол /96000 төг/

4.    Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй, дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд ороцсон жолооч /96000 төг/

5.    Зам тээврийн осолд холбогдсон жолооч нар ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /96000 төг/

6.    ЗХД-д зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч /19200 төг/

7.    ЗХД-д заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх дээд хязгаараас 50% хүртэл хэтрүүлсэн жолооч /19200 төг/

8.    Давуу эрх бүхий явган зорчигчид зам өгөөгүй жолооч /9600 төг/

9.    Механигжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /48000 төг/

Гурван оноо хасах зөрчил, торгууль

1.    Та төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /48000 төг/

2.    ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавь ашиглахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн /96000 төг/

Таван оноо хасах зөрчил, торгууль

1.    ЗХАБХолбоотой хууль тогтоомж зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлж гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолооч. Торгууль нь ЗХД-ийн ямар заалт зөрчиж осол гаргаснаас хамаарна.

Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин ЗХАБ-ын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.

Таны мэдлэгийн санд /Батхүлэг авто сургууль/

Алтангэрэл багш зөвлөмж

1.    Та өглөө бүр хөдөлгөөнд оролцохын өмнө хөдөлгүүрийн тосныхоо түвшинг шалгаж байгаарай

2.    Хөдөлгүүрийн тосны түвшин дундарсан тохиолдолд тос нэмэхээс гадна дундарсан шалтгааныг тодруулж байгаарай

3.    Өглөө бүр тоормос болон авцуулах холбооныхоо шингэний түвшинг шалгаж байгаарай

4.    Шингэний түвшин дундарсан тохиолдолд нэмж дүүргэхээс гадна шалтгааныг тодруулж байгаарай

5.    Суурин газарт ЗТО урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоно

6.    Та дуут дохио өгсөнөөрөө бусдын амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлнө

7.    Хэрэв та хориглосон газарт дуут дохио өгвөл ХХД хэмжээний 10% тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулна

8.    Та замын нөхцөл байдалд хурдаа тохируулж явж байгаарай

9.    Хурдаа хурдны дээд хязгаараас 50% хэтрүүлбэл ХХД хэмжээний 10% тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулахаас гадна зөрчилийн 2 оноо хасуулна

10. Та жолооны хүрдэн дээр гараа зөв байрлуулж байгаарай

11. Та хурдаа хасч дараа нь эргэх үйлдэл хийж хэвшээрэй

12. Эргэх үйлдэл хийх явцдаа хурдаа хасах үйлдэл хийвэл жолоодлого алдагддаг гэдгийг анхаараарай

13. Халитаргаатай энэ нөхцөлд өвлийн дугуй тавьж хөдөлгөөнд оролцоорой

14. Дугуйн дотоод хийн даралтыг тогтмол хянаж тогтоосон хэмжээнд нь байлгаарай

15. Дугуйн хээний гүнийг бүх дугуйнд техникийн шаардлага хангахаар ижилхэн байлгаарай

16. Өглөө хөдөлгөөн эхлэхдээ тоормосны идэвхжилээ шалгаж байгаарай

17. Та бусдын хөдөлгөөнд саад болохгүйгээр ЗХД баримталж хөдөлгөөнд оролцоорой

18. Хөдөлгөөний эрчим ихтэй замд эргэх үйлдэл хийхээс бусад тохиолдолд эгнээ байраа өөрчлөхгүй зорчоорой

19. Тэнэг хүн яаруу ухаантай хүн хүлээцтэй гэсэн мэргэдийн сургаалыг санаж яваарай

20. Хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж хэвшсэнд жолооч, зорчигч танд баярлалаа

21. Хамгаалах бүс нь инерцийн хүчний ачааллыг 50% хүртэл бууруулдаг гэдгийг санаж яваарай

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
  • Цусны бүлгээ мэдэж байх
  • Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.