Автомашины шатахуун зарцуулалтын нормыг тооцох заавар
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Автотээвэрт хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шатахуун, тосолгооны материалыг хямгатай зарцуулах, техникийн үндэслэлтэй, үнэн зөв норм тогтоож мөрдөх, урамшууллын механизм хэрэглэх явдал нэн чухал ач холбогдолтой болно.
1.2.Энэхүү аргачлал нь автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд шатахуун зарцуулалтын нэгжийн норм, хэрэгцээг төлөвлөж тодорхойлох, автомашины шатахуун зарцуулалтын нормыг өөрсдөө тогтоох, шатахуун зарцуулалтын нормыг нэмэгдүүлэх ба хорогдуулах, хэмжилт сорилт хийхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад зориулагдана.
1.3.Автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь автомашины шатахуун зарцуулалтын үндсэн нормыг автомашины 100 км гүйлтэд зарцуулах жишиг нормыг үндэс болгон өөрсдөө тогтоож мөрдөнө.
1.4.Шатахуун зарцуулалтын жишиг нормыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд боломжтой гэж үзвэл үндсэн нормоор нь шууд мөрдөх, эсвэл тодорхой хугацаанд уг жишиг нормын мөрдөлтөд хэмжилт, судалгаа явуулсны үндсэн дээр өөрийн ажил, үйлчилгээний онцлог, автозамын болон цаг агаарын нөхцөл байдалтайгаа нийцүүлэн нэмэгдүүлэх юмуу хорогдуулах замаар үндсэн норм болгож хэрэглэж болно.
1.5.Шатахуун зарцуулалтын жишиг норм тогтоогдоогүй шинэ марк, загварын хувьд шатахуун зарцуулалтын жишиг нормыг тухайн автомашины үйлдвэрлэгчийн тогтоосон шатахуун зарцуулалтын хяналтын нормын болон ашиглалтын нөхцлөөс хамаарч хяналтын зарцуулалтын өөрчлөлтийн хэмжээг илэрхийлэх коэффициентийн тусламжтайгаар тооцооны аргаар тогтоож болно. Үүний тулд тухайн шинэ марк, загварын автомашины үйлдвэрлэгчийн тогтоосон шатахууны хяналтын зарцуулалтын хэмжээ, шатахууны хяналтын зарцуулалтыг ашиглалтын нөхцлөөс хамааруулан өсгөх коэффициентийг мэдэх шаардлагатай болно. Үүнд:
Автомашины шатахууны хяналтын зарцуулалтыг (л/ 100 км) үйлдвэрлэгч фирм тогтоож тухайн автомашины техникийн тодорхойлолт, ашиглалтын зааварт тусгасан байдаг.
Автомашины шатахуун зарцуулалтыг ашиглалтын нөхцлөөс хамааруулан өсгөх коэффициентийг /Кө/ судалгаагаар тогтооно. Электрон техник, машин судлалын нэгдлийн хийсэн судалгаагаар энэхүү коэффициент нь ачаа, суудлын зориулалтын ердийн автомашинд 1.2-1.3, туулах чадварыг нэмэгдүүлсэн автомашинд 1.1-1.2 байсан байна.
Автомашины шатахуун зарцуулалтын жишиг нормыг хяналтын зарцуулалтыг өсгөх коэффициентийн тусламжтайгаар дараахи томъёог ашиглан тодорхойлно.
Н жишиг = H хяналтх Кө
Энд:
Н жишиг-Автомашины шатахууны жишиг норм
H хяналт –Автомашины шатахууны хяналтын
зарцуулалтын норм л/100км
Кө- Автомашины шатахууны хяналтын
зарцуулалтыг өсгөх коэффициент
Энэ аргаар тогтоосон жишиг норм нь шатахууны бодит зарцуулалтын баримжаа хэмжээг харуулах бөгөөд судалгааны статистикийн болон сорилтын аргаар хэмжилт хийж баталгаажуулах зайлшгүй шаардлагатай болно.
1.6.Автомашины шатахуун зарцуулалтын үндсэн нормыг хэмнэсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид нь тогтоосон нормоос шатахуун хэмнэсэн жолоочид хэмнэлтийн тодорхой хувиар шагнал олгох юмуу бусад урамшуулал үзүүлж болно. Энэхүү шагнал урамшуулал олгох журмыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага тогтооно.
Хоёр. Автомашины шатахуун зарцуулалтын нормын төрлүүд
2.1.Автомашины шатахуун зарцуулалтын норм нь нэгжийн болон автотээврийн хэрэгслийн шатахуун зарцуулалтын үндсэн норм гэсэн хоёр бүлэг нормоос бүрдэнэ. Шатахууны зарцуулалтын нэгж ажлын нормыг нийт зарцуулсан шатахууныг нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээнд хувааж тодорхойлох бөгөөд тээврийн ажлын төрлүүд дээр дараахи нэгжээр тодорхойлно. Үүнд:
ачаа тээврийн ажилд гр/тн. км
зорчигч тээврийн ажилд гр/зорчигч км
такси тээврийн ажилд гр/төл. км
цагийн тээврийн үйлчилгээнд гр/төл. цаг
2.2.Шатахууны нэгж зарцуулалтын нормыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж, салбар улсын хэмжээгээр шатахууны хэрэгцээг тээвэрлэлтийн ажлын хэмжээнээс хамааруулан төлөвлөх, шатахуун зарцуулалтын байдалд дүн шинжилгээ хийх, хэмнэлтийн хэмжээг тодорхойлох, улс ардын аж ахуйн салбаруудын хоорондын шатахуун зарцуулалтын байдлыг харьцуулан үнэлэх зэрэгт ашиглана.
Автомашины шатахуун зарцуулалтын хэмжээ нь дараахи үндсэн норм, нэмэгдлүүдээс бүрдэнэ. Үүнд:
а. Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахууны үндсэн норм:
Ачаа, тээврийн автомашины ачаагүй явсан 100 км гүйлтэд зарцуулах шатахууны хэмжээ л/100км
Суудлын автомашины, автобусны дундаж ачаалалтай үеийн 100 км гүйлтэд зарцуулах шатахууны хэмжээ л/100км
Тусгай зориулалтын автомашины 100 км гүйлтэнд зарцуулах шатахууны хэмжээ л/100 км
б. Энэхүү тушаалын 6-р хавсралтанд зааснаар ачаа тээврийн автомашины 100 тн.км тээврийн ажил гүйцэтгэхэд зарцуулах шатахууны нормыг тооцно.
в. Автомашины ашиглалтын нөхцлөөс хамааруулан олгох шатахуун зарцуулалтын үндсэн нормын нэмэгдлүүд. Үүнд:
Автозамын нөхцлийн нэмэгдэл /Ашиглалтын бүсийн нэмэгдэл/ Кз %
Аймгийн төвд ажилласан нэмэгдэл Ка %
Хүйтний улирлын нэмэгдэл Кх %
Тээврийн ажил үйлчилгээний онцлогийг тусгасан тухайн нэмэгдлүүд Кт %
Гурав. Автомашины 100 км гүйлтэд зарцуулах
шатахууны үндсэн норм /Нү/-ыг тооцох
3.1.Тээврийн хэрэгслийн 100 км сул гүйлтэд зарцуулах шатахууныг шатахуун зарцуулалтын үндсэн норм гэнэ.
3.2.Суудлын автомашин, автобус, чиргүүлгүй ажилласан ачааны автомашины 100 км гүйлтэнд зарцуулах шатахууны үндсэн нормыг энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад заагдсан хэмжээгээр тооцно.
Жишээ: Exsel, Газ-53, Hino ZY200 маркийн автомашин, Grase маркийн микроавтобусны 100 км гүйлтэнд зарцуулах шатахууны үндсэн нормыг тодорхойлбол: Энэ тушаалын 1 дүгээр хавсралтаас үзэхэд дээрхи маркийн автомашины 100 км гүйлтэнд зарцуулах шатахуун 8л, 28л, 42л, 10л болно.
3.3.Чиргүүлтэй ажилласан автомашины 100 км сул гүйлтэнд зарцуулах шатахууны нормыг /Нү/ дараахи томъёогоор тооцно.
НҮ=Hc+HчG"
Энд:
Hc-чиргүүлгүй ажилласан автомашины 100 км гүйлтэнд зарцуулах шатахууны үндсэн норм, л
Hч-чиргүүлийн нэг тонн жинд зарцуулах норм, л (бензинт хөдөлгүүрт 3,0 л, дизель хөдөлгүүрт 1,725 л)
G"-чиргүүлийн жин, тн (Автомашин, чиргүүлгүй ачаагүй байх жинг өөрийн жин гэнэ.)
Жишээ нь: ГКБ-817 маркийн 2 голт чиргүүлтэй ажилласан
ЗИЛ-130 маркийн автомашины 100 км сул гүйлтэнд зарцуулах шатахууны нормыг тодорхойлбол:
Өгөгдсөн нь: ЗИЛ-130 маркийн автомашины Hc=37 л, ГКБ-817 маркийн чиргүүлийн өөрийн жин G"=2,54 тн, Hч=3,0 л
НҮ=Hc+HчG"=37+3,0 х 2,54=44,62 л
3.4.Хагас чиргүүлтэй ажилласан зүтгэгч автомашины 100 км гүйлтэнд зарцуулах шатахууны үндсэн нормыг энэ тушаалын 1 дүгээр хавсралтаас авч тооцно. Жишээ: КАЗ-717 маркийн хагас чиргүүлтэй ажилласан ЗИЛ-130 В1 маркийн автомашины 100 км гүйлтэнд зарцуулах шатахууны нормыг тодорхойлъё.
Өгөгдсөн нь: Энэ тушаалын 1-р хавсралтанд зааснаар ЗИЛ-130 В1маркийн дан зүтгүүрийн шатахууны норм 100 км-т 37,0 л, КАЗ-717 маркийн хагас чиргүүлийн өөрийн жин G= 4,0 тн
Нү=Hc+HчG"=37+3,0 х 4,0=49 л
3.5.Тусгай зориулалтын автомашины 100 км гүйлтэнд зарцуулах шатахууны нормыг дараахи томъёогоор тооцно.
Нү=Hc+Hч(G"1-G"), л
Энд: Hc-үндсэн маркийн автомашины 100 км гүйлтэнд зарцуулах шатахууны норм, л
G"1-Тусгай зориулалтын автомашины өөрийн жин, тн
G"- Үндсэн маркийн автомашины өөрийн жин, тн
Жишээ: Хөргөгч төхөөрөмжөөр тоноглогдсон ЛуАЗ-890Б маркийн автомашин, мөн төхөөрөмжөөр тоноглогдсон ЛуАЗ-8930 маркийн чиргүүлтэй ажилласны 100 км гүйлтэнд зарцуулах шатахууны нормыг тодорхойлбол:
Өгөгдсөн нь:Хөргөгч ЗИЛ-130 маркийн автомашин дээр суурилагдсан учир Hc=37 л, Hч=Нтн.км=3,0 л, ЗИЛ-130 маркийн автомашины өөрийн жин G"=4,3 тн, ЛуАЗ-890Б маркийн автомашины өөрийн жин G"=5,77 тн, ЛуАЗ-8930 маркийн чиргүүлийн өөрийн жин G"=4,15 тн
Нү=Hc+Hтн.км(G"1-G")+ HчG=37+3,0 х (5,77-4,3)+3,0 х 4,15=53,86
Дөрөв. Өөрөө буулгагч автомашины ачаагаа буулгахад
зарцуулах шатахууны норм /Hб/
1. 6 хүртэлх тн даацтай өөрөө буулгагч автомашины ачаатай явалт
тутамд- 0,3 л
2.6-20 тн хүртэл даацтай өөрөө буулгагч автомашины ачаатай явалт тутамд- 0,5 л
3.Уул уурхайн онцгой их даацын өөрөө буулгагч автомашины ачаатай явалт тутамд:
20-27 тн даацтай өөрөө буулгагч автомашинд –0,6 л
27-40 тн даацтай өөрөө буулгагч автомашинд –0,8л
40-75 тн даацтай өөрөө буулгагч автомашинд –1,0 л
75-аас дээш даацтай өөрөө буулгагч автомашинд –1,2 л шатахуун тус тус олгоно.
Тав. Хүйтний улиралд олгох шатахууны нэмэгдлийг тооцох
коэффициент /Кх/-ийг тодорхойлох
5.1.Тус орны нутаг дэвсгэрийг хүйтний 3 бүсэд хуваан, бүсийн хилийг сумдийн хилээр тогтоож, түүнд харъяалагдах аймаг, сум, олгох нэмэгдлийн хэмжээ, мөрдөх хугацааг энэ тушаалын 4-р хавсралтанд үзүүлэв.
5.2.Хүйтний улиралд олгох шатахууны нэмэгдлийг тооцох коэффициент /Кх/-ийг дараахи томъёогоор тодорхойлно.
Кх=
Энд: П- нэмэгдлийн хэмжээ, %
Коэффициентийн нарийвчлалыг мянганы хувиар авна.
Хүйтний улиралд олгох шатахууны нэмэгдлийг тооцох коэффициент:
1-р бүсэд: Кх=5,5%:100%=0,055, Кх=10%:100%=0,10
2-р бүсэд: Кх=5,5%:100%=0,055
3-р бүсэд: Кх=5%:100%=0,05
5.3.Энэхүү тушаалын 4-р хавсралтанд заагдсан шатахууны нэмэгдлийг зөвхөн тэр бүсэд ажилласан автомашинд олгоно.
5.4.Хот хоорондын болон орон нутгийн тээврийн автомашин хүйтний бүс дамжин өнгөрвөл аль бүсээр явсныг харгалзахгүй 10-р сарын 15-наас 4-р сарын 11-нийг хүртэл хугацаанд 5,5%-иар нэмэгдэл тооцож олгоно.
Зургаа. Автозамын ашиглалтын нөхцлөөр шатахууны нормыг
нэмэгдүүлэх буюу хорогдуулах коеффициент /Кз/-ийг тодорхойлох.
6.1.Автозамын өндөршилт, хучилтын байдал, хөрсний бүтэц, нэг хавтгай дөрвөлжин км талбайд ноогдох бартааг гол үзүүлэлт болгон тус орны нутаг дэвсгэрийг автозамын нөхцлөөр 5-р бүсэд хувааж бүсийн хилийг сумдын хилээр тогтоож, энэ тушаалын 2 дугаар хавсралтанд үзүүлэв.
6.2.Автозамын өндөршилт, далайн түвшинээс дээш 1000-1500 метрт орших, харьцангуй бага бартаатай нутгийн хөрсөн замд шатахууны үндсэн нормыг нэмэгдүүлэхгүй ба хорогдуулахгүй бөгөөд далайн түвшинөөс дээш 1000-1500 метрт орших боловч нэг хавтгай дөрвөлжин км талбайд ноогдох бартаа ихтэй нутагт ажиллах автомашины шатахууны үндсэн нормыг 5%, далайн түвшинөөс дээш 1500-2000 метрт орших нутагт 10%, далайн түвшинөөс 2000 метрээс дээш орших ба элсэрхэг хөрстэй нутагт 15%-иар тус тус нэмэгдүүлж тооцно.
6.3.Автомашины шатахууны үндсэн нормыг далайн түвшинөөс 500-1000 метрт өргөгдсөн Дорнод, Сүхбаатар аймгийн бүх нутагт 5%, далайн түвшинөөс дээш 1000-1500 метрт орших хот хоорондын хатуу хучилттай замд 10%-иар тус тус хорогдуулан тооцно.
6.4.Хот, аймгийн төвд ажилласан автомашины шатахууны үндсэн нормыг нэмэгдүүлэх ба хорогдуулах хэмжээг тогтоохдоо зөвхөн автозамын өндөршилтийг гол үзүүлэлт болгож, шатахууны үндсэн нормыг далайн түвшинөөс дээш 1500-2000 метрт орших хот, аймгийн төвд 5%, 2000 метрээс дээш орших хот, аймгийн төвд 10%-иар тус тус нэмэгдүүлэх ба далайн түвшинөөс 500-1000 метрт орших хот, аймгийн төвд 5%-иар хорогдуулан тооцно. Тус улсын хот, аймгийн төвийн далайн түвшинөөс дээш орших хэмжээ, шатахууныг нэмэгдүүлэх ба хорогдуулах хэмжээг энэ тушаалын 3-р хавсралтаар үзүүлэв.
6.5.Автозамын нөхцлийг тооцох коэффициент /АЗНТК/-ийг дараах байдлаар тодорхойлно.
Кх=
Энд: П-Автозамын нөхцлөөр шатахуун зарцуулалтын үндсэн нормыг нэмэгдүүлэх буюу хорогдуулах хувь, % /хорогдуулах тохиолдолд хасах утгыг хэрэглэнэ/
6.6.Автозамын нөхцлийг тооцох дундаж коэффициентийг дараахи томъёогоор тооцож, нарийвчлалыг мянганы хувиар авна.
Кз=
Энд: К-бүс тус бүрийн автозамын нөхцлийн коэффциент
S-бүс тус бүрт автомашины явсан гүйлт, км
n-тооцоонд орсон бүсийн тоо
6.7.Шатахууны үндсэн нормыг нэмэгдүүлэх ба хорогдуулах коэффициентийн дундаж утгыг тээвэр хийсэн чиглэл тус бүрээр тодорхойлох ажлыг хөнгөвчлөх зорилгоор авто замын нөхцлийг тооцох дундаж коэффциентийг хот хоорондын болон орон нутгийн автозамын сүлжээнд байгаа бүх чиглэлд Тээврийн Яамны сайдын 1987 оны 80-р тушаалын 2-р хавсралтыг баримталж тооцоо хийнэ.
Жишээ: Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд тээвэр хийсэн автомашины шатахууны тооцоог хийхийн тулд АЗНТК-ийг тодорхойлбол:
Хот хоорондын автозамын сүлжээнээс Улаанбаатар-Мөрөнгийн хооронд 671 км бөгөөд АЗНТК нь 0,034 болно.
Жишээ: Улаанбаатараас Завхан аймгийн Идэр сумын чиглэлд тээвэр хийсэн автомашины АЗНТК-ийг тодорхойлбол:
Завхан аймгийн автозамын сүлжээнээс Улаанбаатар-Идэрийн хооронд 917 км ба АЗНТК нь 0,068 болно.
Долоо. Ажил үйлчилгээний онцлог, авто замын онцгой хүнд
нөхцлийг харгалзан автомашины шатахуун зарцуулалтын
үндсэн нормыг нэмэгдүүлэх тусгай нэмэгдлийг тооцох
7.1.Автомашины шатахуун зарцуулалтын үндсэн нормыг нэмэгдүүлэх тусгай нэмэгдлийн хэмжээ, олгох нөхцлийг энэ тушаалын 5-р хавсралтаар үзүүлэв.
7.2.Тусгай нэмэгдлийг тооцох коэффициент /К1/-ийг дараахи томъёогоор тооцно.
Кт=
Энд: П-тусгай нэмэгдлийн хэмжээ, %
Найм. Автомашины шатахуун зарцуулалтын норм
/Qk/-ыг тооцох
8.1 Суудлын автомашин, автобус, ачааны такси, ахуйн тээврийн ачааны автомашин зэрэг гүйцэтгэсэн тээврийн ажлыг нь тн.км-ээр тооцох боломжгүй автомашины шатахууны нормыг дараахи томъёогоор тооцно.
Qн= Hү х х(1+Kз+Kх+K1)л
8.1.1.Нэгдүгээр сард Улаангом хотын төвд ажилласан Toyota Chaser 2,5 маркийн автомашины 340 км гүйлтэнд зарцуулах шатахууны нормыг тодорхойлбол:
Улаангом хотын төвд 12-р сарын 21-ээс 2-р сарын 16-нд шатахууны үндсэн нормыг 10% (энэ тушаалын 4-р хавсралт) нэмэгдүүлэх ба тус хот далайн түвшинээс дээш 936 метрт орших учир шатахууныг 5% (энэ тушаалын 3-р хавсралт)-аар хорогдуулан тооцно.
Өгөгдсөн нь: Hү=Hc=11л, S=340 км, Кз=-0,05, Kx=0,10 Kт=0
Дээрхи томъёогоор бодвол: Qн =39,27=39 л гарч байна.
8.1.2.Хүйтний улиралд Улаанбаатар-Зуунмод-Улаанбаатар чиглэлийн 86 км замд хот хоорондын зорчигч тээврийн Аэро сити 540 маркийн автобусны шатахууны нормыг тодорхойлбол:
Өгөгдсөн нь: Hү=31,0л, S=86 км, Кз=-0,10, Kx=0,055 Kт=0
Qн= Hү х х(1+Kз+Kх+Kт)=26,6х0,955=25,5 л
8.1.3.Дулааны улиралд Улаанбаатар хотын төвд ажилласан ахуйн тээврийн үйлчилгээний Mitsubishi Canter 3,5 маркийн автомашины 180 км гүйлтэнд зарцуулах шатахууны нормыг тодорхойлбол:
Ахуйн тээврийн үйлчилгээний автомашины гүйцэтгэсэн ажлыг тн.км-ээр үнэлэх боломжгүй учир шатахуун зарцуулалтын үндсэн нормыг 10,0%, (Энэ тушаалын 5-р хавсралтаар) нэмэгдүүлэн тооцно.
Өгөгдсөн нь: Hү=Hc=14л, S=180 км, Кз=0, Kx=0, Kт=0,10
Qн= Hү х х(1+Kз+Kх+Kт)=27,7 л гарч байна.
8.2.Гүйцэтгэсэн ажлыг тн.км-ээр үнэлэх боломжтой ачааны автомашины шатахуун зарцуулалтын нормыг дараахи томъёогоор тооцно.
Qн= Hү х х(1+Kз+Kх+Kт)+ Hтн.км х л
8.2.1.Хүйтний улиралд ГАЗ-53 маркийн машин Улаанбаатар хотоос 4 тонн ачаа ачиж Арвайхээр хотоор дамжин Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвд буулгаж, буцахдаа Арвайхээр хотоос 3,5 тн ачаатай Улаанбаатарт ирж 3641 тн.км тээврийн ажил гүйцэтгэсэн бол олгох шатахууны нормыг тодорхойлох.(Ачаа ачиж, буулгахад олгох сул гүйлтийг тооцоогүй)
Өгөгдсөн нь: Hү=Hc=28л, S=1068 км, Kx=0,055, Kт=0 W=3641ткм Hтн.км=3,0 л
Улаанбаатар-Арвайхээр S1=430 км, К1=-0.041
Арвайхээр-Гучин-Ус S2=104 км, К2=-0.021
K3=
Qн= Hү х х(1+Kз+Kх+Kт)+ Hтн.км х л томъёонд орлуулбал:
Qн =416 л
8.2.2.Хүйтний улиралд МАЗ-8926 маркийн хоёр голт чиргүүлтэй МАЗ-5335 маркийн автомашин Улаанбаатар-Өндөрхаан, Хэнтийн Галшар сумын чиглэлд 12 тн ачаатай явж Галшар сумын төвөөс 11 тн ачаатай Улаанбаатарт ирж 9986 ткм-ийн тээврийн ажил гүйцэтгэсэн бол олгох шатахууны нормыг тодорхойлбол: /Ачаа ачиж буулгахад олгох сул гүйлтийг тооцоогүй/.
Өгөгдсөн нь: Hc=30л, S=866 км, Kx=0,055л, Kт=0 W=9986тн.км, Hткм=1,725 л, G"=3,8 тн
Нү=Hc+HчG"=30+1,725 х 3,8=36,55 л
Улаанбаатар-Өндөрхаан S1=331 км, К1=-0.033
Өндөрхаан-Галшар S2=129 км, К2=-0.0
Галшар-Улаанбаатар S3=406 км, К3=-0.027
К3=
Qн= Hү х х(1+Kз+Kх+Kт)+ Hтн.км х л томъёонд орлуулбал:
Qн =516,6 л
8.2.3.Хүйтний улиралд ОдАЗ-885 маркийн хагас чиргүүлтэй ЗИЛ-130 В1 маркийн автомашин Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатарын чиглэлд тээвэр хийж 8820 ткм-ийн тээврийн ажил гүйцэтгэсэн бол олгох шатахууны нормыг тодорхойлбол: /Ачаа ачиж буулгахад олгох сул гүйлтийг тооцоогүй/.
Өгөгдсөн нь: Hү=55л, S"=1260 км, Kз=0,004л, Kх=0,055, Kт=0 W=8820тн.км, Hтн.км=3,0 л,
Qн= Hү х х(1+Kз+Kх+Kт)+ Hтн.км х л томъёонд орлуулбал:
Qн =998,48 л
8.3.Өөрөө буулгагч автомашины шатахуун зарцуулалтын нормыг дараахи томъёогоор тооцно.
Qн= Hү х х(1+Kз+Kх+Kт)+ Hткм х + Нах [nях(1+mr)]1л
8.3.1.Дулааны улиралд Баруун-Урт хотын төвд чиргүүлгүй ажилласан Hino ZY200 маркийн өөрөө буулгагч автомашин 192 км гүйлтэнд 8 удаа ачаа буулгахдаа нийт 1680 ткм тээврийн ажил гүйцэтгэсэн бол шатахуун зарцуулалтын нормыг тодорхойлбол:
Өгөгдсөн нь: Hү= Hс =42л, S=192 км, Kз= -0,05л,
(энэ тушаалын 3-р хавсралт) Kт=0 W=1680ткм Hтн.км=1,725 л, Hб =0,3л, nя=8, mr=0
Qн= Hү х х(1+Kз+Kх+Kт)+ Hтн.км х + Нах [nях(1+mr)]1л=108 л
8.3.2.Хүйтний улиралд Алтай хотын төвд ЦКБ-311 А маркийн чиргүүлтэй ажилласан ЗИЛ-ММЗ-555 маркийн өөрөө буулгагч автомашин 352 км гүйлтэнд 11 удаа ачаа буулгахдаа нийт 1408 тн.км тээврийн ажил гүйцэтгэсний шатахуун зарцуулалтыг тодорхойлбол:
Өгөгдсөн нь: Hс =37л, S=352 км, Kз=0,10л, Kт=0
Kх=0,055 W=1408 тн.км Hч =Hткм=3,0 л, Hб =0,3л, nя=11, mr=1, G"=1,5
Нү=Hc+HчG"=37+3,0 х 1,5=41,5 л
Qн= Hү х х(1+Kз+Kх+Kт)+ Hтн.км х + Нах [nях(1+mr)]1=217,56л
АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ ТООЦОХ ЗААВАР
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Автотээвэрт хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шатахуун, тосолгооны материалыг хямгатай зарцуулах, техникийн үндэслэлтэй, үнэн зөв норм тогтоож мөрдөх, урамшууллын механизм хэрэглэх явдал нэн чухал ач холбогдолтой болно.
1.2.Энэхүү аргачлал нь автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд шатахуун зарцуулалтын нэгжийн норм, хэрэгцээг төлөвлөж тодорхойлох, автомашины шатахуун зарцуулалтын нормыг өөрсдөө тогтоох, шатахуун зарцуулалтын нормыг нэмэгдүүлэх ба хорогдуулах, хэмжилт сорилт хийхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад зориулагдана.
1.3.Автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага,