1. Хамгийн анхны автомашиныг 1668 онд үйлдвэрлэсэн байна. Бельгийн Фердинанд Вербиест уурын хөдөлгүүрт автомашин бүтээж байв.
2. 1887-онд БЕНЗ компани автомашин худалдаанд гаргасан анхны компани болжээ.
3. Автомашины шил арчигчийг эмэгтэй хүн анх санаачилсан байна.
4. Автомашин даатгалыг 1897онд АНУ-ын Массачусеттс муж улсын Вест фильд хотод анх нэвтрүүлсэн байна.
5. 1982 онд үйлдвэрлэсэн Honda Accord автомашин нь АНУ-д нийлүүлсэн хамгийн анхны япон машин юм байна.
6. Автомашины радиог 1924 онд анх санаачилжээ.
7. Тансаг автомашин ангилалд багтах РОЛЛС РОЙСЕ хамгийн олон байдаг хотоор Хонгконг шалгарсан байна.
8. “Ferrari” компани хамгийн олондоо өдөрт 14 автомашин л үйлдвэрлэдэг.
9. Европын орнуудаас Люксембург автомашины түгжрэл хамгийн ихтэй газар аж. Тэнд 1000 хүн тутамд 570 автомашин оногддог байна.
10. 1924 онд “Форд” Модель T автомашиныг 265 ам.доллараар худалдаж байжээ.
11. Хамгийн анхны автомашины уралдаан 1895 онд АНУ-ын Чикаго хотод болжээ. Тэмцээний ялагч нь Ж.Фрэнк Дурей болсон бөгөөд тэрээр цагт дунджаар 115 км хурдалсан байна.
12. Автомашины хамгаалалтын дэр осол болсноос 40 милисекундын /нэг милисекунд нь нэг секундыг 1000 хуваасны нэгтэй тэнцэнэ/ дараа дэлгэгдэг. - Автомашины шил арчигчийг эмэгтэй хүн анх санаачилсан байна.