1.Тос солих, сонгох
Тосыг дараах тохиолдлуудад заавал солих шаардлагатай. Үүнд: Хуучин машин авсан бол, улирлын шилжилтийн үед, үйлдвэрлэгчээс заасан хугацаанд,
Тосыг сонгохдоо үйлдвэрээс заасан ангилал, хөдөлгүүрийн хүчин чадал онцлогт тохирсон тосыг сонгоно.
Хөдөлгүүрийн тос 3 төрөлтэй.
А. Синтетик тос: Дулааны өндөр чадвартай, ямар ч нөхцөлд шинж чанараа алдахгүй, өнгөр тогтооно.
Б. Минерал тос: Температураас шууд хамааралтай. Өндөр температурт тослох чанарыг нэмэгдүүлэхийн тулд өтгөрүүлэгч бодис нэмсэн байдаг.
В. Хагас синтетик: Энэ тосыг минерал болон синтетик тосны алтан дундаж гэж үздэг.
Тосыг сонгохдоо хөдөлгүүрийн элэгдсэн байдлаас хамаарах хэрэгтэй. Жишээ нь: Хуучин муу хөдөлгүүрт синтетик тос хийвэл шингэн байдаг учраас жийргэвч резинээр тос алдах тохиолдол байдаг.
Машин утаа хаяж байвал кольц, хуруувч резин муудаж шатах камерт тос орж шатсанаас утаа гардаг. Кольц хуруувч муудах гол шалтгаан нь ихэнхдээ агаар шүүгч, моторын тосыг солилгүй удаан явснаас болдог.
Энэхүү сальник нь кольцо резин байдаг. Транбүлүүр гэдэг нь свечанд тогийг хуваарилдаг таслан хуваарилагч юм. Сүүлийн үеийн машинуудад транбүлүүрийн оронд катушик байдаг болсон.
Хоёр дугуйн накладыг өмнө нь зэрэг солиогүйгээс мөн пеланз диск сэвтэй зэргээс болж нэг талын наклад түрүүлж дуусах тохиолдол бий. Иймээс нэг солихдоо накладыг 2 талыг нь хоёуланг нь солих шаардлагатай.
5.Машинд хийх үйлчилгээ, шалгах хугацаа
5,000 км тутамд хийх үйлчилгээ:
Моторын тос, тосны шүүр, агаар шүүгч солих /синтетик тостой бол 8000-10,000 км-т солино/
20,000-25,000 км тутамд хийх үйлчилгээ:
Гидр кондейшний ремень, динамны ремень шалгаж солих, свеча болон свечаны утасыг шалгаж солих, бензин шүүр солих, тосол, амортизатор, хропны тос, редукторын тос, накладийг шалгаж шаардлагатай тохиолдолд солих
100,000 км явсан бол духны ременийг заавал солих шаардлагатай. Зарим машинд анхааруулах тэмдэг асдаг, заримд нь асдаггүй. Мөн 100,000 км тутамд втулка резинийг заавал шалгаж солих шаардлагатай.
Бензин насос банкнаас бензинийг шахах үүрэгтэй бол шүүр нь насосноос ирж буй шатахууныг шүүх үүрэгтэй юм.
Энэ бол тухайн машины техник хийцийн онцлог юм.
Энэ бол хүндрүүлэгч юм. Шавар, ус зэрэг замын хүнд нөхцөлд хэрэглэнэ. Машины дугуй болон тэнхлэг дээр байрлана.
Туслах кроп нь үндсэн кропноос гарч буй эргэлтийг хойд дугуй руу шилжүүлэх үүрэгтэй. 4 дугуйндаа мааждаг машин туслах кроптой байна.
ABS нь шарвалтаас хамгаалах үүрэгтэй систем юм.
ABS-тэй машинд орно.
Ялгаа байхгүй.
Свечаг сонгохдоо каталоги болон үйлчилгээний номноос харж сонгох хэрэгтэй. Тухайн хөдөлгүүрийн хүчин чадал зэрэгт тохируулан сонгох нь хамгийн анхаарах ёстой зүйл юм.
Шарик нь дугуй болон дамранд ирж байгаа хүчийг хөнгөлөх эргэлт үүсгэх үүрэгтэй.
Тяаг шарнер нь жолоодлогын механизмтай шууд холбоотой учир дугуй элгэдэлт, тэнхлэг тохиргоо зэрэгт шууд нөлөөлж, улмаар руль булаах зэргээр жолоодлогын аюулгүй байдалд нөлөөлнө.
Гармошик резин нь тухайн байрлаж байгаа эд ангиудад тоос шороо, ус зэргийг оруулахгүй мөн доторхи тосыг барьж байх үүрэгтэй хамгаалалтын резин юм.
Салоны агаар шүүгч нь гаднах орчны агаараас тоос шороог шүүж оруулах үүрэгтэй.
Дамар резин нь хэвтээ тэнцүүлэгч, босоо тэнцүүлэгч хоёрын холбогдох хэсэг дээр байрлах зөөлөвч резин юм.
Усны помп гэдэг нь усыг сэлгэж эргүүлэх үүрэгтэй насос гэсэн үг юм.
Машин доголдож хүчгүй болох нь свеча, свечаны утас, агаар шүүгч, бензин шүүр, насос зэргийн үйл ажиллагааны доголдлоос хамааралтай.
Дифференциал цоожлогч нь гараар салгаж, залгаж болдог давуу талтай.
Пүршний хөдөлгөөнийг залдаг шингэнт тогтворжуулагчийг амортизатор гэнэ. Амортизатор нь дугуйг замтай барьцалдуулж хөдөлгөөний явцад кузовыг тогтвортой байлгах үүрэгтэй. Амортизатор муудах шалтгаан:
А. Ашиглалтын нөхцөл
Б. Замын нөхцөл
В. Амортизаторт нөлөөлөх сэлбэг
Г. Жолоодлогын ур чадвар
Амортизатор муудсанаас болж втулка резин болон өндгөн тулгуур тяаг шарнер зэрэгт муугаар нөлөөлнө.
Чулакгүй машин доод дээд гартай өндгөн тулгуур тяагтай гар нь тус тусдаа байдаг. Чулактай машины тэнхлэг нь нэг урт үргэлжилсэн байдаг. Өндгөн тулгуургүй, таяггүй, гаргүй.