info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах

Шөнө хэрхэн аюулгүй машин барих вэ???

Муу явдаг машин гэж байдаггүй харин муу жолооддог жолооч гэж байдаг. Автомашин барих тэр дундаа шөнө автомашин барих маш хэцүү ба шөнө харанхуй болсон үед аваар осол гарах нь хүртэл их байдаг. Энэ нь гэрэл муутай ба өнгө ялгах чадвар мууддаг зэргээс болдог байна.
1. Та орой бүрэнхий болохоос өмнө машиныхаа гэрлийг асаах хэрэгтэй ба өглөө гэгээ цайхаас өмнө машин харагддаг болох хүртэл гэрлээ асаах хэрэгтэй байдаг.
2. Шөнө юм сайн харахын тулд урд талыхаа цонхыг сайтар арчих хэрэгтэй.


3. Мэдээж согтууруулах ундаа хэрэглэсэн үед машин жолоодож болохгүй. Хичнээн ганц пиво уугаад танд нөлөөлөхгүй байгаа ч энэ нь таны нойрыг маш их хүргэдэг. Нойр хүрнэ гэдэг осол гарах том шалтгаан болдог.


4. Амралтын өдрүүд болон баасан гаригын орой машин барихдаа илүү болгоомжтой байх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл ихэнх согтуугаас болсон осол аваарууд энэ өдрүүдэд гарсан байдаг.


5. Оройн цагаар машин барихдаа та урдах машинаасаа зайгаа сайн барьж аль болох хол явах хэрэгтэй. Шөнө өмнөх машин болон таны машин 2-ын хоорондын зайг хэмжихэд маш хэцүү байдаг.


6. Манай жолооч нар ихэнхдээ ойрын гэрэл болон холын гэрлээ тохируулах дүрмийг сайн мэддэггүй ба хэрэгжүүлдэггүй учир урдаас ирж буй машинд хүндрэл учруулсанаар осол их гардаг. Тиймээс та энэ байдлаас өөрийгөө аврахын тулд та замын баруун захад нүдээ төвлөрүүлж явах хэрэгтэй . Мөн урд тань ямар ч машин байхгүй тохиолдолд та холын гэрлээ тавьж явааарай. Энэ нь танд зам болон орчныг харах сайн нөхцөл бүрдүүлж өгөх болно.


7. Хөдөө газар харанхуйд явж байхад даваа давах үед их аюултай байдаг. Яагаад гэвэл гэнэт машин давааны цаанаас гарч ирдэг учир та давааруу дөхөж явахдаа машины гэрэл цаанаас тусаж байгаа эсэхэд сайн анхаарал хандуулах хэрэгтэй.


8. Хэрвээ нүд тань ядарч чилсэн байх юм бол шууд зогсоод нүдээ хэсэг минут амраах хэрэгтэй.


9. Хэрвээ шөнө таны машин эвдрэх юм бол аль болох хурданаар замаас гарч, замыг чөлөөлж өгөх хэрэгтэй. Мөн хамгийн гол нь аваарын гэрлээ асаахаа мартваа.


10. Мөн та хэрвээ хараа муутай бол машин барина гэдэг маш хэцүү . Тиймээс та хэрвээ анх машин барьж байгаа бол эхлээд хараагаа шалгуулах хэрэгтэй. Эс тэгвээс та осолд орж мэднэ. 


11. Мөн шөнө орой болсон үед машин цөөхөн болоход хүмүүс дураараа хамаагүй хурдан давхих нь бий. Үүнээс татгалзаарай. Хэн нэгэн тантай адил хүн бас хурдтай давхиж байж болох юм.


12. Мөн та шөнө орой явахаар шийдсэн бол хэн нэгнээр гэрлүүдээ шалгуулчих хэрэгтэй. Зөв, ямар ч асуудалгүй ажиллаж байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй.


13. Шөнө машин барихдаа ямар нэг нарны шил зүүж болохгүй.


14. Ямар ч тохиолдолд аюулгүй машин барих арга бол бага хурдтай явах юм. Таныг хурдтай явж байхад хэн нэгэн эсвэл машин гарч ирэх аваас та амжиж зогсож чадахгүй юм.


15. Та хэдий анхааралтай, зөв жолоодож байвч аюулгүй байна гэсэн үг биш. Яагаад гэвэл хэн нэгэн хариуцлагагүй хүн бас машин барьж байж болно. Иймээс ямар ч тохиолдолд анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.


 

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
  • Цусны бүлгээ мэдэж байх
  • Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.