Таны машин хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж жигд хурдтай явж байхад, эсвэл тодорхой хурданд хүрээд гарт чичиргээ мэдрэгдэх эсвэл тоормослох үед чичиргээ мэдрэгдэж байсан уу?. Нэг үгээр хэлвэл 70, 80, 90, 100 км/ц хүрээд руль чичрээд байна уу?
Шалтгаан
Засварлах
1. Дугуйн баланс Дугуй бол эргэлтийн бие, хүндийн төв нь эргэлтийн тэнхлэг дээрээ таарч байх ёстой. Обудыг үйлдвэрлэж байх явцад жин харилцан адилгүй байдаг тул эсрэг талд ачаа зүүж өгдөг. Дугуйн баланс тохироогүй автомашины тулгуур эд анги буюу амортизатор, өндгөн тулгуур, тяг, шарнер, цап, эх биед хөдөлгөөн доргилт өгснөөр тэдгээр эд ангийг шууд муутгадаг. Дугуйн баланс
2. Кардан голын баланс Үйлдвэрээсээ хийхдээ баланс таарсан байдаг. Засвар үйлчилгээ хийхдээ анхны байрлалд нь хийгээгүйгээс болж баланс нь зөрдөг. Кардан голын баланс
3.Пиланз сэнсрэх Тоормосны системийн үрэлтийн нөлөөллөөр пиланз зогсдог. Ингэж халсан үед нь ус туулах буюу халуун хүйтэн харшилсан үед хэв гажилтад орж сэнсэрдэг. Иймээс тоормос гишгэх үед руль дээр савалгаа мэдрэгддэг. Пиланз сэнсрэх
4. Дугуй хавантай буюу манжетка тавих Хуучин муудсан дугуйгаар юм дайрах, хүчтэй мөргөх, бөөрөөрөө чулуу, хашлага хавирах тохиолдолд дугуйны доторх тросс тасарч хаван үүснэ. Дугуйн хийг хэт сул эсвэл хэт чанга байлгаж болохгүй бөгөөд өөрт заасан стандарт хэмжээний дагуу хийлэх хэрэгтэй. Дугуй хавантай буюу манжетка тавих
5. Дугуйны боолт сулрах Машин унаж байх явцад сулралт явагдаж байдаг тул байнга шалгаж байгаарай, мөн дугуйг тайлсны дараагаар өөрөө чангалж шалгаж байгаарай.