НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Энэхүү нууцлалын журам нь Батхүлэг мэргэшсэн жолоо аппликэйшн болон www.batkhuleg.mn веб хуудсаар дамжуулан Үйлчлүүлэгчийн мэдээллийг ашиглах, дамжуулах, хадгалах, хамгаалах үйл ажиллагааг зохицуулсан баримт бичиг юм.
1.2 Энэхүү нууцлалын журам нь Батхүлэг мэргэшсэн жолоо аппликэйшн Үйлчилгээний нөхцөлийн нэг хэсэг бөгөөд та зөвшөөрснөөр уг журамд заасны дагуу мэдээлэл ашиглах, дамжуулах эрхийг Батхүлэг авто сургууль-д олгох болон нууцлалын бодлогод заасны дагуу ашиглах үүрэг хүлээхийг зөвшөөрсөнд тооцно.
1.3 Батхүлэг мэргэшсэн жолоо аппликэйшн нууцлалын журамд тусгаснаас өөрөөр болон Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд Үйлчлүүлэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Энэхүү нууцлалын журмаар бид таны мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах үүргийг хүлээнэ.
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙГ БҮРТГЭХ
2.1 Батхүлэг мэргэшсэн жолоо аппликэйшн ямар нэгэн бүртгэл үүсгэхгүй ашиглах боломжтой нээлттэй програм юм.
ГУРАВ. ПЛАТФОРМЫГ АШИГЛАХ
3.1 Батхүлэг мэргэшсэн жолоо аппликэйшн нэвтрэх эрх, нууц үг ашигладаггүй ашгийн бус аппликэйшн юм.
ДӨРӨВ. МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ
4.1 Батхүлэг мэргэшсэн жолоо аппликэйшн нь хэрэглэгчийн ямар нэгэн мэдээллийг өөрийн санд огт хадгалдаггүй болно.
ТАВ НУУЦЛАЛЫН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ
5.1 Энэхүү нууцлалын журмыг хэдийд ч, урьдчилан мэдэгдэх болон мэдэгдэхгүйгээр шинэчлэх боломжтой. Нууцлалын журамд өөрчлөлт орох тухай бүрд Батхүлэг мэргэшсэн жолоо аппликэйшн ХХК нь вебсайт, аппликэйшн болон Үйлчлүүлэгчийн бүртгэлтэй имэйл хаягаар илгээнэ. Үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласаар байх тохиолдолд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
5.2 Хэрэв та уг журмын нөхцлийн аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид үйлчилгээ ашиглахаас татгалзвал info@batkhuleg.mn хаягаар холбогдож бүртгэлээ цуцлуулах боломжтой.